Жаред Лето: Жокерийн дүрийг зөвхөн хагас галзуу хүн бүтээнэ

Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг туслах эрэгтэй дүр” номинацийн эзнээр “Даллас худалдан авагчдын клуб” киногоор Жаред Лето тодорсон билээ. Тэрбээр сүүлд “Үхлийн салаа” киноны Жокерийн дүрийг бүтээсэн юм. Жүжигчин залуу “Harper Bazaar” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Миний бодлоор та энэ цаг үеийн хамгийн шилдэг Жокер байх. Таны жүжиглэлт үнэхээр гайхалтай бас давтагдашгүй байсан?

-Бусдын санааг хулгайлахгүй байхыг хүссэн. Ямар ч ном, сэтгүүл, кинонд байгаагүй Жокерийг бүтээхийг хүссэн. Дэлхийн хамгийн муу хүмүүсийн нэг бол Жокер. Түүний тархи муу зүйлд автаж, хаалганы цаадах гэрлийг харж чадахааргүй болсон гэсэн үг. Аз жаргал, хайр дурлал гэх зүйлийг мэдэхгүй нэг үгээр сүрлээр бүтээсэн мануухай адил.  Гэхдээ “Үхлийн салаан”-ы Жокер өмнөх Жокеруудаас нэг зүйлээрээ арай өөр. Энэ киноны үеэр түүний зүрх хүчтэй цохилж, хэн нэгнийг хайрладаг. Хайр дурлал, хамтдаа байхын жаргалыг багахан хугацаанд ч гэсэн мэдэрдэг.

-2014 оноос л холливуудын оддыг нэгтгэсэн уран бүтээл гарна хэмээн олон хүнийг хүлээлтийн байдалтай өнөөг хүргэсэн. Тийм ээ бид удаан хүлээсний эцэст хүссэн киногоо үзэж чадлаа.

-Үхлийн салаа их удаан хийгдсэн. Бид дүрээ бүтээж дууссан ч бусад жүжигчдийг хүлээх шаардлагатай болсон. Энэ кино үйл явдлаар дүүрэн учир бид их тайван бас хүлээцтэй байх шаардлагатай болсон.

-Уилл Смит, Маргот Робби, Кара Делевинь зэрэг алдартан энэ кинонд тоглосон?

-Тэд зүгээр л гайхалтай. Би өдөр бүр тэднээс эрч хүч авдаг.

-“Үхлийн салаа” кино дээр Маргот Робби та хоёр дурлалт хосын дүрийг бүтээсэн.

-Түүний гоо үзэсгэлэн миний нүдийг сохлох шахсан. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Яг л надад зориулсан мэт. /инээв/

-Тэгэхэээр та түүнийг нууцхан хайрласан гэсэн үг үү?

-Тиймээ.

-Та хоёр жилийн өмнө алтан хүний эзэн болсон. Энэ шагнал таны амьдралыг хэрхэн өөрчилсөн вэ?

-Илүү алдартай болсон. Хэрвээ би алтан хүний эзэн болоогүй байсан бол Жокерийн дүрийг бүтээх байснаа мэдэхгүй байна. Энэ шагнал шар өнгөтэй. Түүний шар өнгө миний амьдралыг илүү тодоор гэрэлтүүлсэн. Би Акедамид үргэлж талархдаг.

-Таны гадаад төрх гайхалтай. Олон залуу таны үсний засалтыг дуурайдаг?

-Мэдэхгүй юм бүх зүйлээ өөрийн стилистдээ даатгасан. Би ер нь тухтай байхыг илүүд үздэг.

-Жокерийн дүрийн талаар?

-Намайг олон хоног нойргүй хонуулсан дүр. Мөн хоолноос ч гаргасан. Би энэ дүрийг бүтээхийн тулд их хичээсэн. Би алдаа гаргахаас их айсан. Олон хоног бусдаас тусгаарлагдаж, дүрээ бэлдэж байхад гэр бүл минь их санаа зовдог байсан. “Солиорчих вий дээ” гэх бодол тэдний дотор байсан. Жокерийн дүрийг зөвхөн хагас галзуу хүн бүтээнэ. Эрүүл ухаантай хүн энэ дүрийг тийм ч амархан бүтээж чадахгүй гэж бодож байна.  Тиймээс би хагас галзуу нэгний дүрийг бүтээхийн тулд хагас галзуу болох ёстой байсан юм.

-“Даллас худалдан авагчдын клуб” кинонд та трансжендер эмэгтэйн дүрийг бүтээсэн. Харин одоо Жокер. Алийг нь бүтээхэд хамгийн хэцүү байсан вэ?

-Хоёулаа их хэцүү байсан.

-Таныг Эдди Редмэйнийн тоглосон “Данийн охин” кинонд тоглохыг хүссэн гэж сонссон?

-Тийм ээ. Гэхдээ би сонгон шалгаруулалтад ороогүй учир тийм ч их харамсахгүй байна.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Жаред Лето: Жокерийн дүрийг зөвхөн хагас галзуу хүн бүтээнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex