Холливудын жүжигчид бүгд мэргэжлийн жүжигчид биш ажээ. Тэдний дотор мэдлэг ухаанаар дэлхийн чанартай гэгдэх сургуулиудад боловсрол эзэмшсэн нь байдаг аж. Insider сэтгүүл хамгийн өндөр боловсролтой Холливудын жүжигчдийг нэрлэснийг та бүхэнд сонирхуулъя.
1. Эмма Уатсон
Алдарт “Харри Потер” цувралын Хэрмони Грейнжер “Brown” их сургуулийн Английн утга зохиолын ангийг дүүргэжээ. Мөн тэрээр Oxford их сургуульд үргэлжлүүлэн сурч байсан ч кино зураг авалтаас болж түр завсарлага авсан байна. Тэрээр өнгөрсөн жил НҮБ-ын эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөөх элч төлөөлөгчөөр сонсогдсон юм. Мөн НҮБ-ын чуулганд эмэгтэйчүүдийн эрхийн талаар илтгэл тавьж байв. Түүнлчэн HeForShe хэмээх зорилтот бүлэгт чиглэсэн кампанит ажил өрнүүлээд байгаа юм. Түүнийг хамгийн өндөр боловсролтой жүжигчдийн нэгээр ийнхүү нэрлэдэг ажээ.
2. Конан ОБрайн
“Last laugh” ток шоуны хөтлөгч, жүжигчин Конан ОБрайн Харвардын их сургуулийн түүх, уран зохиолын ангийг төгсчээ.
3. Аллисон Уиллиамс
“Охид” цувралын жүжигчин Аллисон Уиллиамс Елийн их сургуулийг Англи хэл-археологийн ангийг төгсчээ.
4. Жэмс Франко
Тэрээр хожуу сургуульд сурсан ч докторын зэрэг хүртэл хамгаалсан байна. Жүжигчнээр ажиллаж байхдаа Нью-Иоркийн их сургуульд кино зохиолчийн ангид суралцаж, үргэлжлүүлэн Колумбиагийн их сургууль, Брүүклиний коллежид мэргэжил дээшлүүлжээ. Тэрээр Өмнөд Каролинагийн Варрен Вилсоний коллежид утга зохиолоор дахин суралцаж эцэст нь Елийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Жэмс Франко албан ёсоор кино зохиолч, найруулагч мэргэжилтэй юм.
5. Синди Крауфорд
1984 онд загварын ертөнцөд хөл тавьж өөрийн гэсэн орон зайгаа олсны дараа тэрээр Northwestern-ийн их сургуульд химийн ангид сурчээ.
6. Жонн Леженд
Алдарт дуучин Жонн Леженд GeorgeTown, Morehouse College, Harvard-ийн их сургуульд сурсан. Тэрээр нэртэй дуучин болохоосоо өмнө “Бостон консалтинг групп”-д ажиллаж байжээ.
7. Натали Портман
Тэрээр Харвардын их сургууль төгссөн бөгөөд 6 өөр хэлээр ярьдаг. Шинжлэх ухааны хоёр товхимол гаргасан юм байна. Нью-Иорк таймс сонинд түүнийг “Хамгийн өндөр боловсролтой жүжигчин” хэмээн онцолж байжээ.
8. Эдуард Нортон
Тэрээр Елийн их сургуулийн түүхийн ангийг төгссөн бөгөөд одоо Японы Осака хотод амьдарч ажиллаж байна. Өвөөгийнхөө байгуулсан компанийг өвлөн авч тэндээ зөвлөх, шинжээчээр ажиллаж байгаа юм.
9. Дэвид Дучовни
Тэрээр Принстоны их сургуулийн утга зохиолын ангийг төгссөн. Елийн их сургуульд мэргэжил дээшлүүлэн суралцаж “Профессор доктор” зэргийг хамгаалав.
10. Кэтт Бэкинсейл
Алдарт жүжигчин маань Oксфордын их сургуулийн Франц-Оросын уран зохиолын ангид суралцаж төгсчээ. Тэрээр Франц, Орос, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ.
11. Кен Жеон
“Шарталт” киноны Ноён Чоу буюу Доктор Кен нь Дьюкийн их сургуулийг эмч мэргэжлээр төгсчээ.
12. Жордана Брьюстер
Тэрээр Елийн их сургуулийн сурлага сайтай шилдэг оюутнуудын нэг байсан бөгөөд төгсөх курсд ордог жилээ сургуулиа хаясан байна. Хожим нь энэ талаараа “Онц дүнтэй суралцах нь надад хэтэрхий уйтгартай байсан. Амьдралаа адал явдалтай болгох гэж тийм шийдвэр гаргасан” хэмээн People сэтгүүлд ярьжээ.
13. Нолан Гоулд
“Modern Family” цувралын алдарт жүжигчин Нолан Гоулд 13 настайдаа ахлах сургуулиа төгсөж байжээ. Түүний IQ нь 150 байсан нь өсвөр насны хүүхдүүд дундаасаа хамгийн өндөр байсан гэнэ.
14. Жьюди Фостер
Холливудын алдарт жүжигчин Жьюди Фостер 3 настайдаа уншиж сурсан бөгөөд Елийн их сургуульд утга зохиолын ангид сурч байжээ.
15. Рован Аткинмсон
Английн алдарт жүжигчин Рован Аткинсон буюу бидний сайн мэдэхээр Мистер Бэн хамгийн өндөр боловсролтой жүжигчдын нэг юм. Тэрээр Оксфордын их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсчээ.
Э.Нямцоож
zuvsongolt.mn