Эрчүүдийн “+18” агшин зурхайд ийн буужээ

3eab18f4_0Хонь
Дайчин, “хуц”-нууд сэтгэлийн гүндээ  сексийн  өөртөө тийм ч их итгэлтэй биш. Тэр хүрч болохооргүй бүсгүйг эргүүлж, сэтгэл санаагаар дэмжиж, анхааралтай, эелдэг зөөлөн ханддаг бөгөөд энэ дүрдээ дуртай. Түүний хамгийн дуртай зүйл бол бүсгүйн нүдэнд тэр-супер залуу урьд өмнө нь амсаж байгаагүй таашаал эдлүүлэн, аз жаргал, таашаалын шинэ ертөнцийг нээж өгсөнд нь талархаж, бахархан биширсэн харц гэрэлтэхийг олж харах явдал юм. Түүний хайртай бүсгүй нь голдуу “далайн нялцгай биетэн” стилийн буюу маш сайн сэтгэл судлаач байдаг. Тийм болохоор яг үнэн хэрэгтээ хэн нь хэнийгээ дэмжиж, хөгжөөж байдаг нь хэлэхэд хэцүү зүйл юм.

Хамтатгах
Энэ ухаалаг хүү өөрийнхөө хайртай бүсгүйн дүр төрхийг сэтгэлдээ өөрийнхөөрөө зурж бий болгосон байдаг. Гол нь ямар багийг сонгох авсан нь сонин. Тэр бүсгүй нь голдуу “Муза” буюу гоо үзэсгэлэнт сэтгэлийн охин тэнгэр юм уу эсвэл бүр эсрэгээр хамгийн дүрсгүй охины /тэдэнд ухаантай, дайчин, инээмтгий бүсгүйчүүд таалагддаг/ дүрээр буусан байдаг. Хайр дурлалын тоглоомонд түүнээс гайхамшигтай сайхан санаа, тэвчээр, уйгагүй оролдлогыг хүлээх нь цагийн гарз. Гэхдээ түүнтэй орон дотроо ертөнцийн зүсэн зүйлийн хов живийг чөлөөтэй чалчиж болно. Харин ингэж чалчих үед нь ярианыхаа сэдвийг зохих хүрээнд нь барихгүй бол янагийн шөнө чинь марзан яриа, онигооны шөнө болоод өнгөрчихөж мэднэ шүү.

Арслан
Нарны замын ордуудын хаан ордод зохих ихэмсэг зан гэж бий. Бүх тансаг зүйлд дуртай арслан дотны харилцаандаа ч ихээхэн тансаг байдлыг эрхэмлэнэ.  Гэрийн халаад, гал тогооны үнэр ханхлуулсан бол ямар ч эелдэг, зөөлөн, найрсаг бүсгүй байгаад ч түүний анхаарлын татаж хүсэл төрүүлнэ гэж байхгүй. Тэр гоёмсог дотоож, тансаг үнэртэнд дуртай. Түүнээс гадна бусад бүх ордны эрчүүдээс илүү арслангуудад бэлгийн чадавхи болон сексийн аливаа хүндрэл хамгийн их тохиолддог. Хэрвээ тийм асуудал тохиолдвол сэтгэлээр битгий унаарай. Түүнд энэ талаар нь тоглоомоор ч, тэр бүү хэл хайрлаад ч гэсэн ам ангайж болохгүй шүү. Түүнд юу хүсч байгаагаа хэлэх, санаачилгыг гартаа авч  хэрэггүй. Яагаад гэвэл Арслангийнхан ямагт анхны шан татагч байх ёстой байдаг юм шүү дээ.

Жинлүүр
Жинлүүрийн эрчүүд зөөлөн үг, уянгын байдал, ялдам энхрийлэл, өөрийг нь өхөөрдөн дуудах зэрэгт тун дуртай. Бүсгүй хүнээс санаачилга гарахыг хүлээх нь элбэг, сексийн үед нэн түрүүн өөрөө таашаал авахыг хичээдэг. Энэ ордны эрчүүд хэрвээ бүсгүйд нь таалагдаж байвал өөртөө эротик иллэг хийлгэх, сексийн элдэв туршилт, адал явдал бодож олоход дуртай. Ер бус онцгой сексийн мэдрэмжтэй, таашаалтай бүсгүйчүүдэд энэ ордны эрчүүд тохирохгүй. Яагаад гэвэл тэд өөрийгөө хэтэрхий хайрладаг. Тэгээд ч хайртай бүсгүйнх нь гадаад төрх тийм ч чухал биш, харин сексийн тааламжтай орчин буюу зөөлөн хөгжим, хагас бүрэнхий байдал, амтат хоол, үнэтэй дарс зэргийг ихээхэн чухалчилдаг.

Нум
Нумынхан бол мөнхийн цоглог хүмүүс. Тиймээс түүнтэй секс хийх оройгоо шуугиантай диско клубт очиж доргин бүжиглэх нь дээр. Шуугиан, хөгжөөн түүнийг зовоож залхаахгүй харин ч илүү өдөөдөг. Тэд өөрийн болгоход хэцүү, халдашгүй мэт бүсгүйчүүдэд дургүй, харин өөрийнх нь хүсэл тачаалыг хурдан хуваалцах хүүхэнд л дуртай. Сексийн өмнө удаан бэлтгэл, удиртгал түүнд хэрэггүй, тэгээд ч бүсгүйнхээ юу хүсч байгааг тэр өөрөө тааж мэддэггүй. Тийм болохоор түүнд өөрийнхөө юу хүсч байгааг хэлэх хэрэгтэй. Сексийн шинэлэг зүйлийн байнгын эрэлд байдаг тэд заримдаа биелүүлэхийн аргагүй зүйл бодож олох нь бий. Гэхдээ тэр бүхнийг нь заавал биелүүлэх албагүй. Биелүүлсэнгүй гэж тэд танд гомдохгүй.

Хумх
Харин хумхын эрчүүд бол ухаан болон сэтгэлээрээ жинхэнэ ёсоор хайрлаж дурлаж чаддаг хүмүүс. Тэдний сексийн тухай ойлголт, төсөөлөл, дүрслэл нь уншсан ном, найз нөхдийн дундах нууцхан нөхөрсөг яриагаар тодорхойлогддог. Ийм эрчүүдийг орон дотор жаргаахад онцгой ухаан, хүч чадал огт хэрэггүй. Тэд бүсгүй хүний төгс төгөлдөр, эрхэм дээд гоо үзэсгэлэнгийн тухай үнэлэмж, дур булаам чанарын тухай үзэл бодол гэж сүртэй юм үгүй. Түүний хувьд бүсгүй нь өөртөө зохих анхаарал тавьдаг, сайхан хувцас эдлэл хэрэглэдэг байхад л хангалттай. Бүсгүй хүн элдэв эротик үзүүлбэр хийхээсээ илүү ямар нэг зүйлээрээ сэтгэл татам байх нь түүнд илүү чухал. Тиймээс тэд африк маягийн галзуу тачаалтай хүүхнүүдэд биш, харин ч найз нөхөр байх чадвартай бүсгүйчүүдэд илүү татагддаг. Тэгээд ч түүнээс сексийн элдэв дээд амжилт хүлээгээд огт хэрэггүй. Тэр угаасаа сексийн хувьд гоц авъяастан биш.

Үхэр
Үхрийн ордны эрчүүдийн өөртөө итгэлтэй тайван байдал, эмэгтэй хүнд хүндэтгэлтэй ханддаг чанар нь бүсгүйчүүдийг ихээр татдаг. Түүнийг бүсгүй хүнийг гарамгай эргүүлдэг гэж хэлэхээргүй ч зөөлөн ялдам байдал, хамгийн тохиромжгүй нөхцөл байдалд ч дотно харилцаанд орох уур амьсгал бүрдүүлж чаддаг нь ямар ч эмэгтэйн сэтгэлийг татдаг байна. Үхрийнхэн хүний сэтгэлийг нэвт шувт харах чадвартай бөгөөд бүсгүй хүний заль мэх, худал аашийг шууд л мэддэг. Тэд тохь тух ихээхэн шаарддаг бөгөөд эмэгтэй хүний дуу хоолой, хувцасны тохирол, цэцэг зэрэг зүйлд ихээхэн мэдрэмжтэй. Түүнтэй хэт чанга битгий яриарай. Харин ч эсрэгээр дуугаа зөөлөн ялдам, уян байлгах хэрэгтэй.

Мэлхий
Эд бол бүхнийг өөртөө захирах, өөрийн эрх, хүсэлд захируулагчид юм. Таныг өөрийнх нь болтол уян, зөөлөн, ялдам,анхаарал халамжтай байж таны сул тал, дуртай юмыг олж мэдэж, хүслийг чинь гүйцэлдүүлж чаддаг нэгэн байх болно. Харин бүсгүй таныг өөртөө ойртуулаад эхэлмэгц нөхцөл байдлын эзэн байх хүсэлтэй тэрээр тантай хүйтэн хөндий харилцаж эхэлнэ. Түүний хувьд сексийн орчин нь бүсгүй хүн зөвхөн өөрийн эзэндээ дээд зэргийн таашаал өгөх ажилтай байдаг эмсийн хүрээлэнгийн мэт нөхцөл байдалтай байвал л хамгаас илүү таалагдана. Сексийн харилцаа, удиртгалд санаачилгатай байж, түүнийг энхрийл. Мэлхийн эрчүүд сексийн харилцаанд бүсгүй хүн идэвхтэй байхад дуртай. Гэхдээ хэмжээнээс хэтрүүлж, байдлыг гартаа авч болохгүй. Тэд хүйтэн, хөндийдүү, эрх мэдэл, эрч хүчтэй, хайр дурлалын хувьд хатуу тогтсон, хуучинсаг үзэлтэй бүсгүйчүүдийг эхнэрээ болгон авч сэтгэл хангалуун амьдардаг мөртөө зүрх сэтгэлийнхээ таашаалыг хангахын тулд өөрөө төдийлөн их үнэлдэггүй, зөвхөн эр хүний төлөө л үйлчилдэг бүсгүйчүүдийг сонгон авч “боол мэт” амрагаа болгодог.

Охин
Энэ ордны эрчүүд сэтгэлдээ их өгөөмөр бөгөөд, бүсгүйчүүдийн зүгээс гаргаж буй хэт илэн далангүй задгай байдал тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Сэтгэл татам байдлын хуучинсаг хэлбэрүүд буюу гүн ухлаадастай даашинз, эротик маягийн дотуур хувцсаар тэднийг татна гэвэл огт амжилтгүй болно гэдгийг санаарай.  Тэднээс өөр аль ч ордны эрчүүд ийм ялдам, таныг ойлгодог амраг болохгүй. Тэд бүсгүйнхээ зүгээс дэмжлэг авбал далд нууцлаг авъяасаа нээн хайртдаа хамгийн дээд зэргийн таашаалыг өгч чадна. Харин бүсгүй таны хувьд охины ордны эр зүгээр шохоорхол, дурлалын тоглоом төдий бол түүнтэй битгий орооцолдоорой. Охины эрчүүд өөрт нь дургүй байгааг маш нарийн мэдэрдэг бөгөөд хууралтыг хэзээ ч уучилдаггүй.

Хилэнц
Энэ ордны эрчүүд бүсгүй хүнд мартагдашгүй таашаал ч өгч чадна, сэтгэлийн эдгэршгүй шаналалд унагааж ч чадна. Хилэнцийн эрчүүд төрөлхийн атаархам сэтгэл зүйчид байдаг бөгөөд хүний хайр, өрөвч сэтгэл, үзэн ядалт дээр гайхамшигтай тоглож чаддаг. Янаг амрагийн явдалд өрсөлдөөн, ээдрээ, төвөгтэй адал явдлыг таашаадаг. Хайртай бүсгүйгээрээ ч өөртэйгөө адил бусдаас хараат биш, хүчтэй, тачаангуй эмэгтэйг сонгодог. Маш нарийн боловсруулсан, төвөгтэй дурлалын тоглоом тоглох дуртай. Тэр дорхноо хүслээр нь болчихдог бүсгүйчүүд тэдэнд сонин биш. Түүний сексийн төсөөлөл, адал явдал дэндүү баялаг, танд түүнээс элдэв шинэ туршилт хийх санаачилга асуух, гуйх огт хэрэггүй. Хилэнцийн эрийн сэтгэлийг таны хайр дурлалын дайралтаас өөрийгөө хамгаалах бэлтгэл хийж амжаагүй хамгийн энгийн ажлын юм уу, гэр бүлийн нөхцөл байдалд байхад нь энхрийлсэн гэнэтийн янаглал ихэд догдлуулж, сэрлийг нь хөдөлгөдөг.

Матар
Секс түүний хувьд мэдрэмжээр дүүрэн бөгөөд, тэд бүсгүйнхээ сексээс авч буй таашаалыг мэдрэх дуртай. Тиймээс янагласан бүсгүйгээсээ сэтгэл ханамж авч чадалгүй үлдвэл туйлын аз жаргалгүй болдог. Матрын эртэй хамт байхад  тун хялбар. Ердөө түүнийг хайрлаад л, харилцан мэдрэх л чухал. Бүсгүй нь итгэлтэй, хайртай л байвал гэрийн хормогч зүүсэн байхдаа ч хамгийн дур булаам хүн нь байдаг. Тэр хэдийгээр сексийн хувьд нэг хэвийн, тун энгийн боловч, яг сексийн үед өөрийнхөө таашаалыг бодолгүй бүх л бие сэтгэлээрээ хайртай хүндээ зориулагдаж чаддаг хамгийн сайн амраг. Түүнтэй зүгээр нэг хөнгөхөн сээтгэнэх нь дэндүү харгис хэрэг. Тэр үнэхээр үнэнч, жинхэнээсээ дурладаг учир хөнгөн сээтэгнэл шууд салалтанд хүргэнэ. Харин матрын эр салсан л бол хэзээ ч эргэж ирэхгүй.

Загас
Загасны ордны эрчүүдийн давуу тал нь сэтгэл догдлуулж зүрхэнд хүрсэн янаг, ялдам яриа өрнүүлж чаддаг явдал юм. Хамтрагчаа сонгох хувьд тэр их хойрго, сексэд төдийлөн санаачилга гарган тэмүүлдэггүй. Учир нь хэн нэг нь түүнийг сонгож, энхрийлж, өөрөө ойртон дотносохыг хүлээж байдаг. Загасны эрчүүдийг өөртөө бүрмөсөн наалдуулж, дэргэдээсээ холдуулахгүй байна гэвэл үлгэр. Тэд хүссэн үедээ холдож, хүссэн үедээ өөрөө гүйгээд ирнэ. Харин та нэг зүйлд итгэл дүүрэн байж болно. Загасны ордны эрчүүдтэй учруулсан таны янагийн явдал мөнхөд нууц хэвээрээ үлдэж чадна. Тэд өөрсдийнхөө сексийн адал явдлыг бусдад дэлгээд байдаггүй.


Эрчүүдийн “+18” агшин зурхайд ийн буужээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex