Нэрт дуучин Женнифер Лопес өөрөөсөө 18 насаар дүү, бүжигчин Каспер Смартаас харилцаагаа тасалжээ. Хэдхэн хоногийн өмнө л Лопесийг хөл хүндтэй болсон талаар мэдээлэл түгсэн нь ор үндэслэлгүй нь батлагдсаны зэрэгцээ найз залуугаасаа ч салаад амжсан гэнэ.
“Тэд саллаа гээд түүгээрээ эмгэнэл хийхийг хүсээгүй. Тэдний харилцаа хайр сэтгэл хэрхэн хөрдөг, холддог тэр л жамаар аажимдаа унтарсан” гэж ойрын гэх эх сурвалж People.com-д мэдэгдсэн байна.
47 настай Лопес, 29 настай Смарт хоёрын амрагийн харилцаа 2011 оноос буюу таван жилийн өмнө эхтэй юм.