Apple компанийн шинэ бүтээгдэхүүнтэй бид тун удахгүй танилцана. Загвар, хийцийн хувьд онцын өөрчлөлт гарахгүй гэж үзэж байгаа учраас энэ жилийн бүтээгдэхүүн бус ирэх жилийн iPhone хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татаж байгаа.
Тэгвэл Nikkei Asian Review-д мэдээлснээр нэрээ нууцалсан эх сурвалж 2017 онд хэрэглэгчид гурван шинэ iPhone-той танилцана гэжээ. Энэ гурван загварын нэг нь 5,5 инчийн хэмжээтэй, хоёр тал руугаа дэлгэц нь нумарсан, ер нь бол Samsung Galaxy Note7, Galaxy S7 Edge зэрэг утастай адил загвартай байх юм.
Харин нөгөө хоёр загвар нь 4,7 инч, 5,5 инчийн хэмжээтэй, энгийн дэлгэцтэй аж. Ингэснээр Apple компани Samsung компаниас гурван жилийн дараа нумарсан дэлгэцтэй загвар танилцуулах гэж байна.
Apple компани нумарсан дэлгэцийн зохиогчийн эрх авч, энэ жил онцын шинэчлэлт хийхгүй зэрэг нь ирэх жил ийм шинэ загварууд гарах магадлалыг улам нэмэгдүүлнэ.
Эх сурвалж: Mashable