О.Дөлгөөн: Доторх хүн маань нэг хэвэндээ л байгаа

14141768_1080571365345710_1283362064204062063_nУДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн оюутан Дөлгөөнөөс хэр их өөрчлөгдсөн тухайгаа сонирхуулсан байна. Тэрбээр “он цагийн эрхээр олон зүйл өөрчлөгдсөн нь тодорхой. Гэхдээ би өөрийгөө ингээд харахад анх Дөлгөөн ямар байсан тэр хэвээрээ байгаа юм шиг санагддаг. Ахлах сургуульд байхад оюутан ах эгч нар том л харагддаг байсан. Тэгсэн одоо өөрийгөө харахаар том болоогүй, овор суугаагүй хэзээний л арван жилийнхээ төрх, аашаараа байгаа юм шиг мэдрэмж байнга төрдөг. Энэ бодлоосоо болоод хүмүүсийг ахаа, эгчээ, та гэж хүндэлж харьцаад “Харах царайны эгч юм байж та ч гэх шиг” гэж зэмлүүлж, заримдаа онигоонд орно. Мэдээж амьдралын жамаар  ухаажих, хэрсүүжих, туршлага суух зүйл бол байгаа. Гэхдээ анх жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд тэмүүлж явсан Дөлгөөн одоо ээж, эхнэр бас жүжигчин мэргэжлийнхээ амтанд орчихсон яваа Дөлгөөний доторх хүн бол нэг хэвэндээ л байгаа” хэмээсэн байна.


О.Дөлгөөн: Доторх хүн маань нэг хэвэндээ л байгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.