Эмэгтэйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалтууд

“Энийг өмсвөл би тарган харагдаж байна уу?” Та энэ асуултыг дор хаяж өдөрт 2-3 удаа хэн нэгнээс асуудаг байх. Эмэгтэй хүмүүс бүгд л тарган байсан ч туранхай, туранхай байсан ч илүү гоолиг туранхай харагдахыг л хүсдэг. Харин буруу хувцалсанаас болж хэдий гуалиг биетэй нэгэн байсан ч тарган, эв хавгүй харагддаг юм. Ингээд биднийг тарган харагдуулдаг буруу хувцаслалтуудыг танилцуулж байна.

Хэт бариу даашинз

15

Хэрэв та өндөр туранхай харагдахыг хүсвэл хэт бариу даашинз сонгохгүй байхыг зөвлөе. Учир нь энэ төрлийн даашинз биеийн галбирыг илүүтэй тодотгож өгөх тул таны асуудалтай хэсгийг тодоос тод гээч нь харагдуулдаг юм. Хэдий та тарган биш буюу яг өөртөө таарсан махтай байлаа ч энэхүү даашинз нь багахан унжих гэдсийг тань хүртэл 2-3 дахин томруулж харагдуулдаг. Иймд та фитнесс модель шиг төгс биетэй биш л бол хэт бариу даашинз битгий өмсөж байгаарай.

Урт дэрвэгэр юбка

Сүүлийн үед тус төрлийн юбка нь трэнд болж, охидын хамгийн ихээр өмсөх хувцас болсон билээ. Харин урт юбкыг намхан бүсгүйчүүд өмссөний хэрэггүй. Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг нуух гэж л хувцасладаг шүү дээ. Хэрэв намхан хүн урт юбка өмсвөл улам намхан, тагжгар харагдах бол тарган хүмүүс өмсвөл илүү бүдүүн, палбигар харагдуулдаг сул талтай. Үнэхээр хүсээд өмссөн тохиолдолд заавал өндөр өсгийтэй гутлаар гоёорой.

Бариу жийнс

Туранхай, гуалиг бүсгүйчүүдийн тухайд энэ бол төгс сонголт. Харин мяраалаг бүсгүйчүүдийн тухайд таныг улам тарган харагдуулах тул татгалзахыг зөвлөе. Үүний оронд шулуун хар болон бараан өнгийн өмд таныг илүү туранхай, галбирлаг харагдуулна. Мөн бүдүүн шилбэтэй, өргөн гуятай охидод ч мөн хэт бариу жийнсийг өмсөхгүй байх нь зохилтой. Энэ нь яг л барби хөлтэй охидод зориулсан мэт хувцас гэлтэй.

Хээ болон судалтай өмд

Та хэт тарган биш хэвийн жинтэй нэгэн байлаа ч хээтэй өмд өмсвөл байгаагаасаа 20 хувиар тарган харагддаг гэдгээ мэдэх үү? Гуя, таазыг илүү өргөн болгож харагдуулах төдийгүй таны загварын мэдрэмжийг бусдад бэлээхэн илтгээд өгнө. Харин босоо зураастай буюу дээрээс доош судалтай өмд нь таныг илүүтэй туранхай, гуалиг, галбирлаг харагдуулдаг юм шүү.

Шилбээр татсан урттай өмд

Шагайны дээгүүр татах өмд нь танд яг л багадсан, арай хийж чихэж оруулсан мэт харагдуулна.  Гуталны яг дээхнэ шуумагтай өмд нь илүү өргөн, богино хөлтэй мэт бусдад харагддаг байна. Иймд та заавал богино шуумагтай өмд гэлтгүй шулуун, бариу банзлыг сонгоод үзээрэй. Энэ нь таны асуудалтай хэсгийг далдалж, галбирлаг харагдуулна. Мөн энэ нь хэт урт бол зохимжгүй тул өөрт тохируулан сонгоорой.

Том, хэлхгэр цамц

Зарим хүмүүс тарган хүн нэвсгэр хувцас өмсвөл илүү аятайхан харагддаг хэмээдэг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Эсрэгээрээ улам том биетэй, навсгар харагдуулах тул яавч сонгож болохгүй. Та үнэхээр сайхан болон туранхай харагдахыг хүсвэл нимгэн болоод өөрт яг таарах хувцсаа сонгоорой. Мөн хэвийн буюу өөрт яг таарсан жинтэй бүсгүйчүүд ч гэсэн хэт томдсон цамц өмсөх нь тарган харагдуулах сөрөг талтай билээ.

Хөвсгөр куртка

Мэдээж дулаан явбал мянган лан гэдэг. Гэхдээ бид дулаахан явж байна гээд хамаа намаагүй хувцаслаж бусдад тарган харагдах нь байж болно гэж үү? Та хэдий туранхай байлаа ч хөвсгөр буюу том нэвгэр, зузаан куртик сонгож өмсвөл таныг байгаа жингээс тань хэд дахин тарган харагдуулдаг гээч. Эмэгтэй хүн өөрт тохирсон таалагдсан хувцасаа өмссөн цагтаа л хамгаас өөртөө итгэлтэй, аз жаргалтай байдаг шүү дээ.

Шагайгаар уяатай гутал

Шагайгаар уядаг гутал нь хэт  их чимэглэлтэй бол таныг намхан болоод тарган харагдуулна. Тус зураг дээрх жүжигчин Жосье Лорен (Josie Loren )-ийн өмссөн гутал нь түүнийг энгийн байдгаас нь хамаагүй тарган харагдуулж байгаа юм. Намхан хүмүүс ихэвчлэн өндөр өсгийтэй гутал өмсөж өөрсдийн өөг дарах хүсэлтэй байдаг боловч шагайгаар уядаг өсгийтэй гутал сонгохгүй байхыг зөвлөе.

Өргөн бүс

Та туранхай гуалиг харагдахыг хүсч байгаа бол өргөн бүсийг бүсэлхийгээрээ зүүхгүй байхыг зөвлөе. Харин эсрэгээрээ чамин болоод нарийн бүс нь таны галбирт чимэг болж, үзэмжтэй харагдуулна. Өргөн бүс нь тарган туранхай гэлтгүй ямар ч хүний биеийн жинг байгаагаас нь илүү нэмэгдүүлдэг сөрөг талтай.

Чокер хүзүүний зүүлт

Чокер хүзүүний зүүлт нь сүүлийн жилүүдэд трэнд болж, охид бүсгүйчүүдийн зүүх дуртай чимэглэл болоод байгаа билээ. Гэхдээ энэ нь зохих хүн гэж байдагтай адил зохихгүй хүн гэж бас бий. Урт нарийхан хүзүүтэй охидод энэ нь маш тансаг харагдах боловч бүдүүн болоод богино хүзүүтэй охидод тэгтлээ зохидоггүй юм. Тэдний тухайд нарийн шигтгээтэй, дундаж урттай зүүлтийг зүүвэл гайхалтай сайхан харагддаг юм шүү.


Эмэгтэйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.