Сэтгэлийг тань сэргээх ер бусын аргууд

Бүсгүйчүүд бидний амьдарч буй энэ ертөнцөд дэндүү их гоо үзэсгэлэн оршин байдгийг олж хараад бяцхан зүрх минь, богинохон амьдрал минь тэр бүгдийг мэдэрч ханах болов уу хэмээн бодолд автах нь олонтаа. Хэдийгээр бид бүхэн аливаа юмсыг үзэсгэлэнтэй болгож харах, мэдрэх мэдрэмж маань өөр ч гэлээ тэр л  сайхныг олж мэдэрч, бусдад хүргэж, тасралтгүй эрж хайж, тэгээд түүнээ илэрхийлэн гаргах хэрэгцээгээрээ бид нэг их ялгарахгүй шүү дээ. Нэг сайхан сэтгэлээ хөдлөтөл, баяр жаргал хайранд умбатал амьдрах түүгээрээ бусдад хайр түгээх гэдэг хамгийн сайхан амьдрал.

Noah_8

Гэхдээ энэ бүхэн таниас нэг л холдчихсон мэт санагдаж байгаа бол дараах хэдэн санааг өөртөө урам өгөхөд ашиглаарай.

Байгал эхээс сэтгэлээ сэргээх арга хайх нь:

    Цэвэр агаарт гарч алх, зугаал. Бодол санаандаа болж буй бүхнээ цэгнэ. Хэсэгхэн ч гэсэн цаг хугацаанаас хараат бус бай бүсгүй минь.

    Гэрийнхээ ойролцоох паркдаа ч юмуу зуслангийнхаа хашаандаа йогоор хичээллэ.

    Тоглоомын талбай дээр тоглож буй хүүхдүүдийг ажигла. Тэд хичнээн их баяр хөөртэй байгааг та харах болно. Тэдний тэр баяр жаргалтай жавхааг  нь өдрийн турш өөртэйгээ хамт авч яв.

    Гадагш гарахдаа хайртай нохойгоо эсвэл муураа дагуулаад гар. Тэднийхээ хийх хөдөлгөөнийг даган дуурайж хамтдаа тогло.

    Аппаратаа авч гараад алхах зуураа үзэсгэлэнтэй харагдсан бүгдийн зургийг нь ав.

    Байгалын дуу чимээг сонсонгоо гүнзгий амьсгаа авах дасгал хийгээрэй.

    Цонхоор тань харагдах гадаах үзэмжийг дуурайлган зур.

     Далай, ой мод, ширэнгэн ой болон агуй гээд төрөл бүрийн байгалийн гайхалтай бүтээлүүдийг DVD-ээр үз.

    Онлайнаар байгалийн зургуудыг харан байгаа орчиноосоо тасар.

    Байгалиас урам авч хийгдсэн бүтээлүүдийг олж нарийвчлан судлах цаг гарга.


Сэтгэлийг тань сэргээх ер бусын аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.