Дэлхийн анхны топ модель Женис Дикинсон тайзнаас хэдийн бууж, телевизийн салбарт хүч сорих болсоор удсан. Тэрээр “Америк маягийн топ модель”, “Женис шулмын загварын сургууль” гэх мэт шоу нэвтрүүлгүүдийг хөтлөх болсон бөгөөд хатуу хахир, шулуун үгтэйгээрээ алдаршсан нэгэн билээ.
Тэрээр шоунд оролцож буй охидыг хэтэрхий намхан, муухай арьстай байна гэх мэтээр байнга л өөчилж гоочилдог байж л дээ. Гэтэл одоо тэр үгнүүдийнхээ горыг өөрөө амсах болсон байна. Учир нь 57 настай Женисын арьс яг л матрынх шиг үрчгэр. Энэ нь түүний залуудаа хийж байсан зүйлс болон муу зуршлаас нь үүдэлтэй аж. Тэрээр хоолоо сойж, хар тамхи хэрэглэдэг байсан төдийгүй эрчүүдийг бээлий шиг л сольдог байжээ. Ямартай л хүүхдээ Сильвестр Сталлонегийнх уу эсвэл Майкл Бирнбаумынх уу гэдгийг өөрөө ч мэдэхгүй байх вэ дээ.
NUUTS.MN С.Орчлон