Гэртээ ямар зургийг хадгалж, байрлуулж болохгүй вэ

2419

Хүн зургаа авахуулах үед гэрэл зурганд нь яг тэр үеийн энерги нь хадгалан үлдэхээс гадна тэрхүү энерги нь цаг хугацааны турш хувьсан өөрчлөгдөж байдаг.

Гэрэл зурганд шингэсэн энергийн өөрчлөлтөөр нь гэрэл зурган дээрх хүний эрүүл мэндийг хүртэл зайнаас оношилж ч болдог гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл гэрэл зураг нь яг тухайн агшны бүхий л энергийг бүрэн шингээн өөртөө агуулдаг гэсэн үг юм. Тухайн хүний зан араншин, байгаа газар, энергийн бүхий л мэдээлэл нь гэрэл зураг, дүрс бичлэг, зурсан зураг, хөрөг зурагт нь агуулагддаг хэмээн ихэнх судлаачид үздэг. Иймээс ч 6 сар хүрээгүй хүүхдийн зургийг авах, бичлэг хийх, хөрөг зургийг нь зуруулахыг цээрлэдэг.

Нялх хүүхдийн зураг

Зургаан сар гэдэг хүүхдүүдийн хувьд төрөлхийн амьдрах чадвар нь хөгжиж боловсорч байдаг үе. Тэд 6 сар хүртлээ энергийн матери нь хөгжиж /хүүхэд энэ үед энерги гэдэг зүйлтэй нягт холбоотой болж, цаашид сөрөг зүйлд автаж болох нөхцөлд байдал үүсч байдаг/, хүрээлэн буй орчноороо дамжуулан энергийг авч байдаг. Тэгэхээр 6 сар хүртэлх хүүхдийн гэрэл зургийг авбал энергиэс нь дусал дуслаар “хороож” байгаа явдал бөгөөд энэ нь эргээд хүүхдийн ирээдүйн амьдралд муугаар нөлөөлөх, зан ааш нь эвдрэх, хүүхэд өвчинд өртөмтгий болох зэрэг олон сөрөг үр дагаварыг үүсгэж болзошгүй.

2420

Боож хадгалах

Хэрэв та гэрэл зургуудаа уутанд эсвэл цаасан хайрцганд хадгалдаг бол тэр тийм ч таатай зүйл биш аж. Хамгийн зөв шийдэл бол гэрэл зургийг зургийн цомог буюу альбомонд хадгалах ёстой бөгөөд зураг тус бүр хоорондоо цаасан эсвэл хатуу цаасан хуудсаар тусгаарлагдсан байх шаардлагатай гэнэ.

Мөн нас барсан хүний зургийг заавал амьд сэрүүн байгаа хүний зургаас тусад нь хадгалах ёстойгоос гадна мөн л хооронд нь цаасан хуудсуудаар тусгаарлах хэрэгтэй. Хүсвэл гэрэл зургийн цомгуудаа хаалттай тавиур эсвэл цаасан хайрцганд хадгалсан ч болно. Харин бүх хүний гарт өртөж, нүдэнд үзэгдэх тийм газар байлгахгүй байсан нь дээр.

Хөрөг хийгээд уран зураг

Ер нь гэр бүлүүд гэрийнхээ дотоод засал чимэглэл, тохижилтыг хийхдээ зураг сонголтонд маш сайн анхаарах шаардлагатай. Ялангуяа ганцаардмал хүний хөрөг зураг нь гэр бүлд хэрүүл маргаан, хагацал гунигийг дагуулдаг гэдэг. Хэн зургийг чадварлаг сайн зурж чадна, тэр хэрээр уг зурганд зурсан хүний сэтгэл хөдлөл хурц тодоор дүрслэгдэж, тэр чинээгээрээ байгаа орчиндоо маш хүчтэй нөлөөг үзүүлдэг хэмээн судлаачид үздэг. Тиймээс та зөв зургаа сонгож чадвал танай гэр бүлд төдий чинээ сайн нөлөөтэй байх нь.

Дараах зургууд нь орон гэрийн энергийг алдагдуулж байдаг.

- Дүнсгэр, бараан шилмүүст ой, хугарсан мод, хуй салхи шуурга, хатаж хорчийсон цэцэг, үхсэн таримал ургамал зэргийг дүрслэсэн зургууд

- Нурж сүйдсэн байшин сууц, хуучин балгас, туурь, дайны үед эвдэрч сүйрсэн байшин барилга, нууцлаг содон газар, булш бунхан, овоорсон хогтой газар зэргийг дүрслэсэн зургууд

Намгархаг газар, хоосон эзгүй орхигдсон тосгон зэргийг дүрсэлсэн зураг

- Ганцаараа байгаа, уйлж буй, уйтгар гунигт автсан хүн, амьтан, мөн оршуулга зэргийг дүрсэлсэн зураг

- Эвдэрхий тоног төхөөрөмжийн зураг

Түүнчлэн авъяаслаг зураач нарын зурсан зураг хамгийн их хүчтэй нөлөөтэй байдаг гэнэ. Тэд бүтээлээ туурвихдаа зургийн жижиг зураас бүрт өөрийн сэтгэл оюунаа шингээсэн байдаг тул зургийн энерги нь ийм хүчтэй болдог аж.

Та унтлагын өрөөндөө тайван амгалан байдлыг бий болгохыг хүсвэл хананд нь маш гоё байгалийн гоо үзэсгэлэнг илтгэсэн зураг, номхон дөлгөөн далай, тэнгис, ер бусын гайхалтай, хүний сэтгэл татам байгалийн дүрслэл /цэцэг навч, загас, ногоон мод/, сэтгэл сэргээх хот болон хөдөөгийн амьдрал, энгийн ахуйг дүрсэлсэн зургуудыг өлгөж болно.

Харин орны толгойд оёж хатгасан, торгоор урласан зургийг тавибал илүү тохиромтой. Гал тогооны өрөөг цэцэг, жимс, чамин дэгжин хийцтэй сав суулгыг дүрсэлсэн зургаар чимвэл сайхан харагддаг. Эдгээр зургууд нь хурц тод өнгөтэй, сэтгэл санаанд таатай мэдрэмж төрүүлэхүйц, хоол идэх дуршлыг өдөөсөн байвал зохино.

http://letter.everyday.mn/content/read/77918.htm


Гэртээ ямар зургийг хадгалж, байрлуулж болохгүй вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.