Хүн бүр гадаад оронд боловсрол эзэмшин эрэлттэй мэргэжилтэн болохыг хүсдэг билээ. Гэвч нэн тэргүүнд сургалтын төлбөрийн асуудалтай тулгардаг.
Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиудын төлбөрийг тухайн улсын өрхийн орлогын хэмжээтэй харьцуулж сургалтын төлбөрийн өртөгийн хэмжээг гаргажээ. Уг судалгаанд 4 жил зарцуулсан бөгөөд хамгийн хачирхалтай нь сургалтын төлбөрт орлогынхоо 90с дээш % зарцуулдаг улс орон байдаг ажээ.
Улс орон бүрт тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт, татвараас чөлөөлөх, эргэн төлөх нөхцөл гэх мэтчилэн маш олон төрлийн дүрэм журамтай байдаг хэдий ч уг судалгаанд эдгээрийг тооцолгүйгээр сургалтын төлбөрийн дунджаар харьцуулжээ.
11. Япон

Сургалтын төлбөр: $24,000 (£15,821)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 18%
Япон улс 500 гаруй их сургуультай бөгөөд сургалтын төлбөрийн хувьд бусад улсаас харьцангуй хямд байдаг ажээ. Шинжлэх ухаан, математик, инженерчлэл зэрэг мэргэжлийг өндөр түвшинд бэлтгэдэг.
10. Сингапур

Сургалтын төлбөр: $35,400 (£23,336)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 36%
Арлын улс болох Сингапурт ердөө 5 их дээд сургууль байдаг ба анагаах, шинжлэх ухааны сургалтын төлбөр илүү өндөр байдаг. Сингапур нь дэлхийн 3 дахь баян улс хэдий ч цалин хөлсний түвшин өндөр учир эцэг эхчүүд хүүхдүүдээ бакалаврын боловсрол эзэмшүүлэхэд цалингийнхаа ердөө л гуравний нэгийг зарцуулдаг ажээ.
9. Их Британи
Сургалтын төлбөр: $40,290 (£26,560)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 42%
Их Британий их сургуулиудын төлбөр маш өндөр байдаг хэдий ч энэ хэмжээ нь ард иргэдийн дундаж өрхөд орлогод нийцсэн байдаг байна. Уг улс өндөр цалинтай учир уг жагсаалтын 9т жагсаж байна.
8. Литва

Сургалтын төлбөр: $23,904 (£15,759)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 48%
2009 онд их дээд сургуулийн төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэр гаргахад улс орон даяар эсэргүүцэж байжээ. Учир нь эцэг эхчүүд сургалтын төлбөр төлөхийн тулд орлогынхоо талыг зарцуулдаг ажээ.
7. Украйн

Сургалтын төлбөр: $23,200 (£15,292)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 52%
Сүүлийн 3 жилийн хугацаанд 900 их сургуулийн 200 сургуулийн сургалтын төлбөрийг бууруулсан. Төгсөгчид нэн даруй цэрэг армид элсэх боломжтой байдаг учир хэд хэдэн сургууль цэргийн институциар тусгайлан мэргэшсэн байдаг ажээ.
6. АНУ

Сургалтын төлбөр: $91,832 (£60,510)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 53%
АНУ-н их дээд сургуулийн төлбөр маш өндөр байдаг гэдгийг хүн бүр мэддэг билээ.
Бусад оронтой харьцуулахад АНУ-н цалин хөлсний хэмжээ өндөр хэдий их дээд сургуулиудын төлбөр жил ирэх тусам нэмэгдэж дундаж орлоготой өрх дийлэхэд бэрх болоод байгаа юм.
5. Малайз

Сургалтын төлбөр: $18,000 (£11,863)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 55%
Малайз улс 20 их сургуультай байдаг бөгөөд сургалтын төлбөрийн хувьд бусад орнуудаас харьцангуй бага байдаг. Ямар ч тэтгэлэг, зээлгүйгээр өрхийн орлогийн тал нь шаардлагатай болдог байна.
4.Чили

Сургалтын төлбөр: $23,600 (£15,554)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 73%
2011-2013 онд оюутнуудын эсэргүүцлийн давалгаа явагдсан ба ашгийн төлөө ажилладаг боловсролын байгууллагуудын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулсан юм. Энэ нь ядуу өрх айлууд хүүхдүүдээ их сургуульд сургах ямар ч боломжгүй учир жагсаалт цуглаан зохион байгуулжээ.
3. Эстони

Сургалтын төлбөр: $38,400 (£25,310)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 76%
Эстонийн Засгийн газар шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлээр суралцдаг оюутнуудын эзлэх хувь буурсантай холбогдуулж 2011 онд шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл боловсруулжээ. Үүний улмаас сургалтын төлбөр сүүлийн хэдэн жилүүдэд өссөн ба энэ нь ард иргэдэд томоохон дарамт болоод байгаа юм.
2. Румын

Сургалтын төлбөр: $25,200 (£16,609)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 86%
Румын улсын боловсролын тогтолцооны хүрээнд анагаах ухаанаар суралцдаг оюутнууд асар их хувийг үзүүлдэг. Дээд боловсрол Румын улсын иргэдэд үнэ төлбөргүй байдаг боловч төлөх ёстой хэд хэдэн ангиудын хувиарийг Засгийн газраас гаргадаг ажээ. Цалин хөлсний хэмжээ бага байдаг учир жагсаалтын 2-т оржээ.
1. Унгар

Сургалтын төлбөр: $34,200 (£22,358)
Орлогынхоо хэдэн хувийг сургалтын төлбөрт зарцуулж болох вэ: 92%
Унгар гэр бул дундаж цалинтай тэнцэх хэмжээний төлбөрийг их дээд сургуулийн боловсролд зарцуулдаг ажээ. Айл бүр удаан хугацааны хуримтлал, их хэмжээний зээлээр уг асуудлыг зохицуулж байна. Засгийн газраас нэгэн томоохон боломж олгодог нь 10 жилийн хугацаатай улсдаа ажиллаж эргүүлэн төлөхөөр тохирон төлбөргүй сургадаг ажээ.
Эх сурвалж: businessinder