Хэзээ ч мартаж болохгүй хайрын 10 дүрэм

150481. Хайртай хүнээ сайн судлах 

Усанд шумбаж байгаа мэт хайр сэтгэл рүү шумбан орох нь үнэхээр сайхан. Ихэнх хүмүүс тийм гүн мэдрэмжийг авч үзээгүй л бол хайртай байж үзээгүй хэмээн боддог байна. Гэхдээ энэ бол ташаа бодол юм шүү. Учир нь хүн бүрийн хайр өөр өөр байдаг. Гал шиг дүрэлзсэн, эргэн тойронд байгаа бүхнийг шатаагаад зөвхөн үнс нуранги үлдээдэг хайр байхад зөөлөн жигд, удаан асдаг гал ч бий. Заримдаа хөнгөхөн үлээхэд унтарсан мэт санагдавч, эргээд бадамлан асдаг. Тиймээс, урт удаан хугацааны туршид хайрлахыг хүсч байвал хайртай хүнээ сайн судалж, түүний сонирхол, эрхэм зүйл, зарчим, зорилго, зорилт гээд аль болохоор ихийг мэдэж авахыг хичээгээрэй. Тэгвэл хожим нь хайртай хүнийхээ гаргах зан авир, шийдвэр зэрэгт гайхаад байхгүй, түүнд урам хугарахгүй, өөрийгөө ч хий дэмий зовоохгүй.

2. Нэгдмэл зорилготой байх 

Ихэнх тохиолдолд хосууд амьдралын өөр өөр зорилготой байдгаас харилцаагаа таслахад хүрдэг.  Нэг нь албан тушаал амжилт гаргах хүсэлтэй байхад, нөгөөх нь олон хүүхэдтэй, аз жаргалтай гэр бүлийг босгохыг хүснэ. Нэг нь овоохой дотор амьдарч байсан ч диваажинд байгаа мэт байж чадах ч, нөгөөх нь том, саруулхан, сайхан байшинтай болохыг мөрөөднө. Хосууд тохиролцоонд хүрч чадаагүйгээс салж сарнидаг. Тиймээс, нэгдсэн нэг зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө хамтдаа тууштай зүтгэх нь чухал.

3. Хайртай хүнээ хүндлэх 

Хайртынхаа хүслийг хүндэлж, түүнийг сонсож байгаарай. Өөрийнхөө хүсэл сонирхолыг дээгүүрт бүү тавь. Мэдээж, үзэл бодлын зөрчилдөөн гаралгүй яахав. Гэхдээ тэглээ гээд хэн нэгнийх нь үзэл бодол оршин тогтнох эрхгүй гэсэн үг бишээ. Тиймээс, тохиролцож сураарай. Бие биенээ доромжилж, дээрэлхэх хэрэггүй.

4. Сексийг аль болохоор их хийх 

Хэдийгээр хосуудын харилцаанд секс тэргүүн байрыг эзлэх албагүй ч, сексгүйгээр сэтгэл хөрдөг. Тиймээс, сексийг аль болохоор их хийж байгаарай. Ингэснээр, та хоёрыг холбох сэтгэлийн нарийн утас хэзээ ч тасрахгүй, бие биедээ илүү дотно болохоос гадна, хэл амаа хөнгөн ололцож, харилцаан буулт хийхдээ ч амар байдаг.

5. Бүдүүлэг авирлахгүй байх 

Хосуудын харилцаанд юу эс тохиолдох билээ. Биеэ барьж чадахгүй болтол уурлах нь энүүхэнд. Гэхдээ бид араатан биш хүн учраас сэтгэл хөдлөлөө барих чадварыг эзэмшсэн байдаг. Хайртай хүндээ бүдүүлэг авирлаж хэрхэвч болохгүй. Эс тэгвээс харилцаанд сэв суулгаж, чин сэтгэлийн бус харилцааг бий болгодог байна.

60ccr7rrdb5s43g22e7e35aj6c_b6. Өөрийнхөө хувийн орон зайг хадгалах 

Хайртай дуртай, дотно харилцаанд орлоо гээд хувийн орон зайгаа үгүй болгох шалтгаан бишээ. Хэрвээ өөрийнхөө хүсэл мөөрөдөлдөө зай үлдээхгүй бол хайрын хамааралд орох, эсвэл хайртаасаа салж ч мэднэ. Тиймээс, өөрийн гэсэн  хүсэл сонирхолоо хадгалж чадвал биеэ даасан, хараат бус хүн хэвээр үлдэж, бие биенээ татах чадвараа алдахгүй, бие биенээсээ уйдахгүй, хайр чинь ч гэсэн мөнх орших болно.

7. Өөрийгөө хөгжүүлэх 

Хувь хүний хөгжил нь боловсрол дээр төдийгүй, өөрийгөө өөрчлөх, дутагдлуудаа засч залруулах тал дэр ч явагдаж байх ёстой. “Би ийм л байсан, цаашдаа ч ийм байна. Намайг байгаагаар минь хайрлавал хайрла, байвал бай” гэсэн зарчмыг  баримтлах хэрэггүй. Өөрийгөө хайрлуулах нөхцлийг бүрдүүлэхгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Тиймээс, байгаагаасаа илүү сайн болох тал дээр ажлаарай. Хайртай хүнтэйгээ харьцаж сурч, бие биенийхээ амьдралыг сонирхож, бие биенээсээ суралцаж өөрсдийгөө хөгжүүлээрэй.

8. Уян хатан байх 

Харилцаанд таагүй, хүнд нөхцлүүд үүсэх нь олонтаа бөгөөд арга, заль гаргахгүй бол харилцаагаа дуусгавар болгох аюултай. Тиймээс, уян хатан байж, хаана хэзээ буулт хийх үү, хэдийд үзэл бодолдоо тууштай байх уу, хэзээ нь тоглоом шоглоом болгож хувиргах уу, юунд нь гомдох уу, хэдийд хайртынхаа алдааг нь хэлж залруулах уу гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

102775173

9. Амьдралдаа өөрчлөлт оруулах 

Хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч, хайр сэтгэл бөхөх гээд байдаг онцлогтой. Тиймээс, харилцааг чинь сэргээх, бие биенээ өөр өнцгөөс харах, шинэ мэдрэмж авах тийм нөхцлүүдийг бүрдүүлж байх хэрэгтэй.

10. Хайртай гэдгээ мэдрүүлэх 

Хайрыг үгээр биш үйлдэл дээрээ батлаж байвал хайр мөнх оршиж чадна. Амаараа бол юу ч гэж хэлж болно, харин хийсэн үйлдэл чинь хайр чинь бодит уу, эсвэл хуурамч уу гэдгийг мэдрүүлдэг.


Хэзээ ч мартаж болохгүй хайрын 10 дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.