Эрнестине Шепхерд нь одоо 75 настай бөгөөд дэлхийн хамгийн өндөр настай бодибилдингийн эмэгтэй тамирчин гэдгээрээ Гиннесийн номд бичигдсэн юм.
Тэрбээр шөнийн 02.30 цагт босож 16 км газар гүйдэг аж. “Дэйли мэйл” сонинд бичсэнээр ингэж гүйснээр эрүүл чийрэг байгаа гэнэ.
Бодибилдингээр хичээллэдэг эмээ АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод амьдардаг. Түүний хүү 53 настай бол ач нь 14 настай. 1995 онд Пан Америкийн спортын наадмын бодибилдингийн алтан медалийг 57 настай Ионние Шамбоургер хүртэж байсан аж. Тэр Эрнестине Шепхердийн багш байжээ.
Бодибилдингээр хичээллэдэг дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний нөхөр Коллин намайг энэ спортоор хичээллэхийг зөвшөөрсөнд би талархдаг. Би эхэндээ эргэлзэж байсан ч бодибилдинг гэлтгүй спорт, байнгын хөдөлгөөн урт удаан, эрүүл наслахад тустай гэдгийг биеэрээ мэдэрч байна” гэв. Түүний ярьснаар хосууд 54 жилийн өмнө гэрлэжээ.
Одоо Эрнестине Шепхерд үеийнхээ эмээ нарт фитнесс заахаас гадна өдөр бүр туухайгаа өргөж эрүүл мэнддээ анхаарсаар байна.