Гоо сайхны мэс засалд орж байгаагүй үзэсгэлэнтэй одууд

Та бүхэндээ гоо сайхны хагалгаанд орж байгаагүй дур булаам одуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Анжелина Жоли (Angelina Jolie)

Үзэсгэлэн төгс жүжигчин бүсгүйн дэндүү халуухан, зузаан уруул нь хүн бүрийн анхаарлыг татаж, хуурамч, жинхэнэ хэмээн талцуулан маргалдуулсаар ирсэн билээ. Харин түүний уруул төрөхдөө л ийн дур булаам байсан болохыг та хүүхэд үеийн зурагнуудаас нь харж болох юм.

15

2. Эмма Ватсон (Emma Watson)

Гоо сайхан төрх гэхээсээ илүү ухаанаараа хүн бүрийн хайрыг татдаг бүсгүй чамин хээнцэр байдал бус энгийн нэгэн байхыг эрмэлздэг. Нүүр будаг бага хэрэглэж, нүцгэн явах дургүй жүжигчин бүсгүйн багын төрх өнөөг хүртэл нүдэнд харагдсаар… “Харри Поттер” кинонд тоглохоосоо авахуулаад л хөөрхөн охин байсан тэрээр өдгөө ч улам үзэсгэлэнтэй болж, хүндлэл хүлээж яваа билээ.

3. Женнифер Анистон (Jennifer Aniston)

Хүмүүс түүнийг нас ахих тусам залуужиж байгааг гайхан, магадгүй мэс засалд орсон хэмээн дүгнэдэг байна. Харин энэ бүхний хариулт болгож жүжигчин бүсгүй ердөө л дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын үр дүн юм шүү дээ хэмээсэн билээ. Мөн тэрээр амьдралдаа ганц ч удаа нүүрэндээ мэс хүргэж байгаагүй бөгөөд төрөлхийн гоо үзэсгэлэн нь өнөөг хэр нь гайхагдсаар явна.

4. Ариана Гранде (Ariana Grande)

Бага байхаасаа л ”Nickelodeon” кино компанийн уран бүтээлүүдэд дүр бүтээж, өсвөр насны хүүхдүүдэд алдаршиж явсан түүнийг ”Авьяастнуудын сургууль”, “Сэм, Кет хоёр” зэрэг кинонд тоглож байснаар нь бид илүүтэй санадаг билээ. Тухайн үед Ариана бага зэрэг бүдүүн, улаан үстэй охин байсан бол одоо тун халуухан бүсгүй болж хувиржээ. Хүн бүхэн л түүний өөрчлөгдсөн байдлыг хараад гоо сайхны мэс засалд орсон хэмээдэг боловч тэрээр үүнийг эрс үгүйсгэж, ердөө л нүүр будаг, нөр их дасгал сургуулилт л түүнийг ингэж өөрчилсөн хэмээсэн юм.

5. Скарлетт Жоханссон (Scarlett Johansson)

Секс бэлэг тэмдэг, хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг гэгддэг үзэсгэлэнт Скарлетт бие хаа, царай төрхөөрөө хэний ч дор орохгүй нэгэн. Бага байхдаа “Home alone” кинонд бүтээсэн дүр нь өнөө хэр нь огтхон ч өөрчлөгдөөгүй байгаа нь түүнийг мэс засал хийлгэж байгаагүй гэдгийг нотлох аж.

6. Бейонси (Beyonce)

Тэр дуулж, бүжиглэж, жүжиглэж, төгс сайхан харагдаж чадна. Попын хатан хаан гэгддэг төдийгүй охид бүсгүйчүүдийн үлгэр дууриалал, эрчүүдийн хүслэн болсон тэрээр урьд өмнө нь гоо сайхны мэс засалд орж байгаагүй юм. Мэдээж он цаг урсан одох хэрээр бидний хэрэглэх бүтээгдэхүүн, нүүр будах аргачлал өөрчлөгдөж байгаа тул бүсгүйчүүд улам л сайхан болж байгаа нь Бейонсигоос харагдана.

7. Кети Перри (Katy Perry)

Алдартай дуучин Кети Перриг төрөлхийн үзэсгэлэнтэй гэхэд маргах зүйл үгүй. Түүнд төрөлхийн гоо сайхан төрх заяасан бөгөөд дээрээс нь дийлдэшгүй авьяас чадварыг нь дурдахгүй байхын аргагүй юм.

8. Мила Кунис (Mila Kunis)

Чадварлаг жүжигчин бүсгүй харах төдийд хайлан урсмаар сайхан нүдтэй билээ. Үүгээрээ олон залуусын сэтгэлийн утсыг хөндөж явдаг юм. Харин тэрээр нүүрэндээ мэс хүргэж, нүдээ сэтэлж явсан удаагүй бөгөөд эхээс төрөхдөө ингээд сайхан төрчихсөн аж.

9. София Вергара (Sofia Vergara)

Өдгөө 43 настай атлаа 20 насаар залуу харагдаж чаддаг түүнийг арьсаа татуулж, хагалгаа хийлгэсэн гэхчлэн атаархсан хүмүүс ам уралдан ярилцах нь элбэг. Гэхдээ түүний сайхан харагддагийн нууц нь ердөө л нөр их хичээл зүтгэл, дасгал хөдөлгөөн, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байна шүү.

10. Ванесса Хадженс (Vanessa Hudgens)

Тэрээр өсвөр насны бяцхан охин байхдаа “High School Musical” киноны гол дүрийг бүтээж, үзэгчдэд танигдаад авсан юм. Тухайн үед Ванесса хөөрхөн байсан бол өдгөө халуухан болж өөрчлөгджээ. Түүний төрөлхийн хөөрхөн төрхөнд будаг түрхэж, гоёж гангалаад халуухан бүсгүй болгож байгаа төдий бөгөөд огтхон ч мэс засал хийлгэж байгаагүй юм.

11. Алиша Кейс (Alicia Keys)

Бусдаас хамааралгүй амьдарч ирсэн тэрээр бусдад таалагдах гэж нүүрний царай төрхөө өөрчилж, үзэсгэлэнтэй болохыг хүсэхгүй нь лавтай. Дуучин бүсгүй нүүрээ будахаас аль болох татгалздаг бөгөөд зайлшгүй шаарлага гарсан үед нимгэвтэр буддаг аж. Тэрээр гоо сайхан байдлаа байгаль, эх дэлхийгээс олж авдаг хэмээсэн бөгөөд мэдээж дасгал сургуулилт нэгдүгээрт гэдэг нь тодорхой юм.

12. Рианна (Rihanna)

Залуусын шүтээн болсон гайхалтай дуучин бүсгүй 15 настайгаа дуулж эхэлсэн бөгөөд түүний тухайн үеийн царай төрх одоогоос бага зэрэг өөр байсан юм. Энэ нь ердөө нүүр будаг, стилл зэргээс хамааран өөрчлөгдсөн хэрэг бөгөөд түүний төрх царай нь анхных хэвээрээ байгаа билээ.

13. Сандра Баллок (Sandra Bullock)

Түүнийг 51 настай гэхэд та итгэж чадах уу? Өөрийн үзэсгэлэнт төрхөө өнөө хэр нь хадгалж яваа гайхалтай жүжигчин бүсгүй арьсаа татуулж, тариа хийлгэж үзээгүй бөгөөд энэ бүхэн түүний өдөр тутмын дэглэм, хооллолт зэргээс шууд хамааралтай байна.


Гоо сайхны мэс засалд орж байгаагүй үзэсгэлэнтэй одууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex