Хоёр жил дараалан Miss Japan-д “цэвэр цустай” бүсгүй түрүүлээгүй нь Япончуудыг бухимдуулж байна

33Өчигдөр Япон улс үндэсний гоо бүсгүйгээ шалгаруулахад Энэтхэг-Японы эрлийз эмэгтэй түрүүлсэн нь багагүй хэл ам дэгдээжээ.

Энэтхэг эцэг, Япон эхтэй Приянка Ёшикава нь заан сургагчийн мэргэжилтэй нэгэн. Ноднин жил мөн Японы миссээр Ариана Миямото хэмээх өнгөт арьст бүсгүй тодорсон нь Япон даяар өргөн маргаан дэгдээж байв.

Сошиал сүлжээгээр Япончуудын ихэнх нь дургүйцлээ илэрхийлж, Японы мисс нь цэвэр цустай эмэгтэй байх ёстой, харин “хафу” (half буюу эрлийз гэсэн үг) байх ёсгүй гэж байсан юм.

Сая миссээр тодорсон Ёшикава “Арианагаас өмнө “хафу” охид Японыг төлөөлж чадахгүй байсан” гээд Арианагийн гаргасан зам мөр түүнийг энэ тэмцээнд түрүүлэхэд нэмэр болсныг онцолжээ.

Тэр бас Япон дахь арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлах үзлийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэхээ илэрхийлсэн байна.

Ёшикава нь Сакраменто болон Энэтхэгт 10 нас хүртлээ амьдарч байгаад Японд шилжиж ирсэн ба энэ үеэс эхлэн ялгаварлан гадуурхах үзлийг мэдэрч эхэлжээ.

22 настай, 176 см өндөр, Англи, Япон хэлээр чөлөөтэй ярьдаг Ёшикава ирэх 12 дугаар сард Вашингтонд болох Miss World тэмцээнд Япон орныг төлөөлөн оролцоно.

Харин зарим сошиал сүлжээний хэрэглэгчид “ямар ч Япон хүний шинж төрхгүй ийм хүн улс орноо төлөөлөх нь зөв үү?”, “цэвэр Япон төрхтэй хүн олон улсад өрсөлдөж чадахгүй гэж бид хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?” гэх мэтээр шүүмжилцгээж байна.

2015 оны Японы мисс Ариана Миямото

 

Эх сурвалж: Japan Today


Хоёр жил дараалан Miss Japan-д “цэвэр цустай” бүсгүй түрүүлээгүй нь Япончуудыг бухимдуулж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex