Дуулиан шуугианы эзэн Ким Кардашианы ээлжит нэгэн сюрприз охинтойгоо ижилхэн хувцасласан нь байлаа. Гурван настай Норд Вэст охин ээжийнхээ Вэттлмэнтийн гялалзсан даашинзтай яг ижлээр хувцасласан нь олны анхаарлыг ихээхэн татаж байсан юм.
Ням гарагт Нью Йорк хотод болсон нөхөр реппер Канье Вэстийн тоглолтонд хүрэлцэн ирэхдээ Ким өөртөө болон гүнждээ ийм нэгэн гоёл бэлджээ.
Вэттлмэнтийн сүүлийн загвар болох мөнгөлөг гялалзсан даашинз 9734 ам.долларын үнэтэй бол охиндоо зориулж хийлгэсэн даашинз мөн өөрийн өртөгтэй.
Мөрөө давуудан унжсан ганган гоёлыг нь хүртэл дууриалган урлажээ. Ээж охин хоёрын ялгаа бол гутал байсан бөгөөд Ким өнгөгүй өндөр өсгийт сонгосон бол Норд охин хөлд эвтэйхэн кейт өмссөн байсан юм.
Кардашианы охинд ээжийнх нь сонгосон даашинз ямархуу харагдаж байна?
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: Breakingnews.mn