Apple компаниас шинээр танилцуулж болзошгүй дөрвөн бүтээгдэхүүн

2Технологийн ертөнцийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох Apple компаний шинэ бүтээгдэхүүний танилцуулга хэдхэн цагийн дараа болох гэж байна. Тэгвэл энэхүү арга хэмжээн дээр ямар, ямар шинэ бүтээгдэхүүн танилцуулж магадгүй байна вэ?

iPhone 7, iPhone 7 Plus

Энэхүү арга хэмжээн дээр танилцуулагдах бүтээгдэхүүнүүдээс хамгийн их хүлээлт үүсгэж, олон цуурхлуудаар дүүрэн байгаа зүйл бол шинэ iPhone юм. Тухайлбал, шинэ камерын систем, чихэвчний оролтгүй дизайн, утасгүй чихэвч, iOS 10 үйлдлийн систем, цэнэгээ удаан барих ба илүү хүчтэй процессортой болох шинэчлэлтүүд хийгдсэн байгаа гэсэн олон таамаг гарсныг бид өмнө ньмэдээллэсэн. Үүн дээр нэмээд тас хар өнгөтэй, матт эсвэл гялалзсан гадаргуутай Piano Black нэртэй загвар ч гарна гэж яригдаж байна.

Apple компаниас шинээр танилцуулж болзошгүй дөрвөн бүтээгдэхүүн

Beats by Dr. Dre чихэвч

CRN сайтын мэдээллэж буйгаар бол Apple компани Beats чихэвчний нэг ба түүнээс дээш шинэ загварыг танилцуулж магадгүй гэнэ. Гэхдээ одоогийн байдлаар яг ямар загвартай чихэвч гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Apple компаниас шинээр танилцуулж болзошгүй дөрвөн бүтээгдэхүүн

Apple Watch 2

Өнгөрсөн жил танилцуулагдаж, худалдаанд гарсан Apple Watch ухаалаг цагны шинэчилсэн загварыг бид тун удахгүй хүлээн авах магадлалтай байна. Мөн л олон төрлийн цуурхлыг нэгтгээд харахад шинэ Apple Watch нь илүү удаан цэнэгээ барьдаг, илүү хурдан процессортой, усны хамгаалалттай, GPS ба агаарын даралт хэмжигчтэй болж магадгүй.

Apple компаниас шинээр танилцуулж болзошгүй дөрвөн бүтээгдэхүүн

MacBook Pro

Сүүлийн үед гарч байгаа бас нэгэн таамаг бол шинэчлэгдсэн MacBook Pro компьютер юм. Хэдийгээр энэхүү шинэ компьютерыг 2016 оны сүүлээр гарна гэж яригдаж байсан ч өнөөдөр танилцуулагдаж ч магадгүй байна. Шинэ MacBook Pro нь илүү нарийн дизайн, хурдан процессор, USB-C холболт, шинэ мэдрэгчтэй дэлгэцтэй болно гэсэн цуурхлууд тарж байгаа. Хэрэв цуурхал батлагдвал энэ нь 2012 оноос хойш MacBook Pro-д хийгдсэн хамгийн том шинэчлэлт байх болно.

Apple компаниас шинээр танилцуулж болзошгүй дөрвөн бүтээгдэхүүн

Мөн саяхан Insurance2Go компаний хийсэн судалгаагаар Их Британий iPhone хэрэглэгчдийн 50% нь шинэ iPhone 7 руу шилжих төлөвлөгөөтэй байгаа бол 19% нь Samsung-ийн утсыг сонгож, үйлдлийн системээ солино гэжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 8% нь Apple ба Samsung-ийн аль, алиныг нь ашиглах бодолгүй байгаа бөгөөд өөр брэнд сонгоно гэсэн бол үлдсэн 23% одоо ашиглаж буй утсаа хэвээр нь үлдээх хүсэлтэй байна. Харин та яах вэ?

Эх сурвалж:http://buro247.mn/men/technology/apple-kompanias-shineer-taniltcuulzh-bolzoshg-y-baygaa-d-rv-n-b-teegdekh-n.html


Apple компаниас шинээр танилцуулж болзошгүй дөрвөн бүтээгдэхүүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex