Кристиан Лубутен шинэ цуглуулгын гутландаа Парисын газрын зураг зурлаа

4Дизайнер өөрийн хамгийн хайртай Парис хотод зориулж капсул цуглуулга гаргалаа

Кристиан Лубутен шинэ Plan de Paris цуглуулгадаа алдарт Pigalle Follies, Décolleté 554, Fifi загварын сонгодог туфли болон Louis ба Bip Bip загварын кетээ оруулж, эдгээр гутлан дээр Парис хотын газрын зургийг зурлаа. Зүүн хөл дээр Эйфелийн цамхаг зурагдсан бол харин баруун хөлийнх дээр Парис хотын хойд зүг болон Сена голын эрэг дүрслэгджээ. Эдгээр загварууд нь ховор гутал цуглуулагчдын хувьд шинэхэн мөрөөдөл нь болон хувирч байна.

Цуглуулга Christian Louboutin-ы салбар дэлгүүрүүд, албан ёсны вебсайт ба Парисын Le Bon Marché Rive Gauche гэх хамгийн том худалдааны төвд тавигдана. Дашрамд дурдахад уг худалдааны төвд тус брэнд Парисын хамгийн чадварлаг хүмүүст зориулсан нэгэн үзэсгэлэн гаргаж байгаа. Үзэсгэлэн есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ.

Кристиан Лубутен шинэ цуглуулгын гутландаа Парисын газрын зураг зурлаа
Кристиан Лубутен шинэ цуглуулгын гутландаа Парисын газрын зураг зурлаа

 


Кристиан Лубутен шинэ цуглуулгын гутландаа Парисын газрын зураг зурлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.