Эва Мендес: Уйгагүй хөдөлмөр хүссэн газарт чинь хүргэнэ

Холливуудын нэрт жүжигчин Эва Мендес “US magazine” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та хэдхэн сарын өмнө амаржиж охинтой болсон. Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Том охин минь дүүгээ сайн халамжилж байгаа. Гэр бүлийнхээ дэргэд байхад бүх бэрхшээлийг даван туулах мэт мэдрэмж төрдөг. Тэд минь миний л хажууд байвал би хэзээ, юунд ч бууж өгөхгүй.

 

-Та хоёр хүүхдийн эх боллоо.

-Гэр бүлийн гишүүдийн тоо нэмэгдэх нь сайн хэрэг. Бага охиноо тээж байхдаа би сэтгэлээр их унадаг байсан. Өнгөрсөн нэг жил надад их хэцүү байсан. Хувийн амьдрал минь нэг үгээр тааруухан байсан гэхэд болно. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байхад би жирэмсэн болсон. Надад энэ бүхэн цохилт өгч байсан ч би хүүхдээ төрүүлэхийг хүссэн. Охиноо төрүүлээд гараас нь атгах үедээ л зөв сонголт хийсэн гэдгээ мэдсэн. Охин минь манай гэр бүлийг гэрэлтүүлсэн ачтан.

 

-Өнгөрсөн хугацаанд Райн Гослинг та хоёрын харилцааны талаар олон шуугиан дэгдсэн. Салсан, нийлсэн гэх мэт. Эдгээр дуулианы үеэр таныг жирэмсэн боллоо гэдэг мэдээ олныг гайхшруулсан?

-Би түүндээ итгэдэг. Өөрөөсөө ч илүү итгэдэг. Тиймээс л өнөөдрийг хүртэл Райны гараас атгасан хэвээрээ байна. Бидний харилцааны талаар хүмүүс таамаг дэвшүүлэх нь бидэнд хамаагүй. Учир нь тэд бидний хажууд байхгүй. Бид л нэг нэгнийхээ дэргэд байна. Тиймээс бусад нь юу гэх нь хамаагүй.

 

-Та хоёр холливуудын хамгийн сайхан хос. Та хоёрт дутагдаж буй ганцхан зүйл бол “хурим” гэж боддог. Энэ талаар ярилцаж үзсэн үү. Та мэдээж хэрэг хуримын даашинз өмсөхийг хүсч байгаа байх. Бүх л эмэгтэй сайхан амьдрал хүсдэг?

-Хүсдэггүй гэвэл худлаа хэлсэн болох байх. Гэхдээ бидэнд хоёр охин байна. Тэд минь яг л сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй. Тэд минь л жаргалтай байвал өөр зүйл хүсэхгүй.

 

 

-Та хоёрын харилцаа хурим хийх хэмжээнд хүрсэн гэж бодож байна?

-Бид албан ёсоор гэрлээгүй ч нэг гэр бүл. Бид нэг нэгэндээ хайртай бас бидэнд хоёр хөөрхөн охин байна. Хэрвээ хурим шинэ харилцааны эхлэл бол би энэ бүхнээс татгалзахгүй ээ. Манай гэрт дутагдаж буй ганц зүйл хуримын зураг байж болох юм.

 

-Та хоёр өнөөг хүртэл шинэхэн хүнээ хэвлэлийнхнээс нууцалж байна. Үнэнийг хэлэхэд, таны охин хэнтэйгээ ижилхэн гэдгийг бид мэдэхгүй. Таны үс бараан бол Райных цайвар. Таны том охин тантай тун адилхан?

-Охин минь яг аавтайгаа ижилхэн.

 

-Райн “The Nice Guys” киноны зураг авалтад оролцож байхад таныг амаржсан гэж сонссон?

-Тийм ээ, Райн тун чухал ажилтай байсан учир би охиноо ганцаараа төрүүлсэн. “The Nice Guys” нээлтээ хийхэд хэдхэн өдөр үлдчихсэн байсан. Бүх жүжигчин шахуу цагийн хуваарьтай байсан. Райн ихэнх цагаа гэртээ бус зургийн талбайд өнгөрүүлдэг байлаа. Түүнийхээ дуу хоолойг зөвхөн утасны цаанаас сонсоно. Яг л бидний дунд хэзээ ч давж чадахааргүй хана байгаа мэт мэдрэмжийг өгдөг байлаа. Гэхдээ би жүжигчин гэх албыг ямар өндөр шалгууртай гэдгийг сайн мэддэг учир энэ бүхнийг хүндээр хүлээн аваагүй.

 

-Тавдугаар сард та амаржсан мөртлөө өмнөх шигээ үзэсгэлэнтэй харагдаж байна. Та илүүдэл жин гэх асуудлыг хэрхэн шийдэв?

-Тийм ээ илүүдэл жин бол хамгийн том асуудал. Уйгагүй хөдөлмөр хүссэн газарт чинь хүргэнэ. Хөдөлмөр дотор олон мянган үнэгүй тасалбар бий.

 

-Холливуудын алдартнуудаас хамгийн сайн найз тань?

-Женнифер Гарнер. Бид их дотно. Өнгөрсөн амралтын өдөр манай гэрт зочилсон. Түүнээс суралцах зүйл их. Би энэ гайхалтай бүсгүйгээр бахархдаг.

 

-Таны хувьд нөхөрлөл гэж юу вэ?

-Цоожтой авдар.

 

-Их сонин хариулт байна.

-Чамд итгээд ярьсан зүйлийг үргэлж нууцлах хэрэгтэй. Гэхдээ ганцхан үгээр нөхөрлөл гэх зүйлийг тайлбарлаж болохгүй.

 

-Та нэлээдгүй хугацаанд кино урлагаас хол байлаа?

-Тийм ээ, надад хувийн амьдралаа цэгцлэх асар том хариуцлага ноогдсон. Би өгөгдсөн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн гэж бодож байна. Одоо уран бүтээлдээ орох цаг ирсэн байх. Хэтэрхий удаан хувийн ажлаа хийлээ.

 

 

-Райныг их хартай гэж сонссон. Таныг киноны гол дүртэй хүртэл харддаг гэх цуу яриа бий. Энэ бүхэн заримдаа дарамттай санагддаг уу?

-Би Райнаас дутахааргүй хартай. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Эва Мендес: Уйгагүй хөдөлмөр хүссэн газарт чинь хүргэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex