16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

8“Рио-2016” олимпийн наадамд Монгол Улсаас 43 тамирчин оролцсоноос хамгийн залуу нь 16 настай Баярын Есүй байлаа. Тэрээр олимпийн наадамд анх удаа өрсөлдсөн нь энэ. Уншигч та бүхэнд Б.Есүйгийн тухай хамгийн сонирхолтой есөн баримтыг сонирхуулъя.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

1.Баярын Есүй 2000 оны долдугаар сарын 21-нд Эрдэнэт хотод төрсөн. Ам бүл дөрөв. Аав, ээж, ахын хамт амьдардаг.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

2.Зургаан настайгаасаа хойш “Хангарьд” клубт С.Алтантуяа багшийн удирдлага дор усанд сэлэлтээр хичээллэж байна.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

3.Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 11б ангид сурдаг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болохоо хараахан сонгоогүй байгаа. Чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглох дуртай. Төгөлдөр хуураар долоон жил гаруй хичээллэж буй.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

4.10 настайдаа Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Өнөө цагийн олон шилдэг тамирчин бэлтгэж буй “Хангарьд” спорт хороонд бэлтгэлээ базаадаг.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

5.УАШТ-ий 100 гаруй алтан медальтай.10 настайдаа УАШТ-д оролцож эхэлсэн.12 настайдаа насанд хүрэгчдийн триатлоны УАШТ-ээс мөнгөн медаль авсан.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

6.Биеийн өндөр 1.76 см, жин 61 кг. Энэ онд спортын мастер цолны болзол хангасан.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

7.ДАШТ, Дэлхийн цом, Азийн наадамд эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөөд буй.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

8.“Рио-2016” олимпод оролцсон Монголын хоёр усанд сэлэгчийн нэг нь. Манай тамирчид хоёулаа цагаан хуудсаар олимпод оролцсон. Б.Есүй гараандаа хоёрдугаар байрт орж, 88 тамирчнаас 53 дугаар байрт шалгарсан. Олимпод оролцсон Монголын дөрөв дэх эмэгтэй усанд сэлэгч төдийгүй хамгийн залуудаа хурд сорьсон тамирчин.

16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт

9.Монгол Улсын рекордыг таван удаа шинэчлээд буй. Хамгийн сүүлд “Рио-2016”олимпийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд 28.40 секундын амжилтаар өөрийн эзэмшиж байсан рекордоо шинэчилсэн.


16 настайдаа олимпод оролцсон Б.Есүйгийн тухай сонирхолтой есөн баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.