Канье Уэстийн сонгон шалгаруулалтад 500 гаруй модель оролцлоо

21Энэ долоо хоногийн гурав дахь өдөр Нью-Йорк хотод Yeezy маркийн Season 4 цуглуулгын загварын шоу болж өнгөрнө. Үүнтэй холбогдуулан Канье Уэст загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт зарлажээ

Хоёр хоногийн өмнө дуучин Канье Уэст өөрийн Twitter хуудсаараа дамжуулан загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт зарлаж буйгаа мэдэгдсэн юм. Үүнд: “Дөрөвдүгээр улирал. Сонгон шалгаруулалт. Зөвхөн олон үндэстний хольцтой загвар өмсөгчид оролцож болно. Нүүрээ будах хэрэггүй. Унаган төрхөөрөө хүрэлцэн ирээрэй” гэсэн байлаа. Энэхүү нийтлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсаны маргааш өглөө нь товлосон газарт 500 гаруй модель цугларчээ.

WWD сэтгүүлийн сурвалжлагчид дарааллан зогсож буй зарим нэг загвар өмсөгчдөд хандан, сонгон шалгаруулалтаас юу хүлээж буйг нь асуухад: “Канье бусдаасаа маш ихээр ялгардаг. Миний бодлоор түүний зохиодог шоунууд бүгд их сонирхолтой болж өнгөрдөг. Хамгийн гол нь энэ загварын шоунд ямар ч бүсгүй оролцох боломжтой. Тэд өндөр эсвэл намхан, тэг эсвэл дөрвөн размерын хувцас өмсдөг байх нь огт хамаагүй. Энэ бол хүн бүрт нээлттэй боломж юм” гэж хариулжээ.

Гэхдээ Каньегийн зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл байдал зарим хүмүүсийн дургүйцлийг хүргээд амжлаа. Twitter хэрэглэгчид дуучинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгаж, зөвхөн олон үндэстний хольцтой моделиудыг шоундаа оруулах болсон нь Африк-Америк гаралтай бүсгүйчүүдийг санаатайгаар тусгаарласан үйлдэл болж буйг онцолжээ. Канье одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл гаргаагүй байна.


Канье Уэстийн сонгон шалгаруулалтад 500 гаруй модель оролцлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.