Миссийн тэмцээний ТИТМИЙГ 200 саяар авахыг завдсан ОХИН ил боллоо

11Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг эх орондоо угтаж авах өдөр улам ойртсоор байна. Тодруулбал, дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн  тэмцээн  энэ сарын 27-ноос ирэх сарын 09-ныг хүртэл Монгол улсад зохион байгуулагдах юм.

Тус тэмцээний зохион байгуулагчаар “UBS” телевизийн хөтлөгч Ж.Анхбаяр ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэхүү олон улсын миссийн тэмцээний тэргүүн титмийг 200 сая төгрөгөөр худалдаж авахыг завдаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа бичлэг дээрх мисс бүсгүй хэн бэ гэсэн асуулт хариултгүй үлдээд байсан бол өчигдөр ил боллоо. Тэрээр энэхүү үйлдэлдээ залруулга хийж биелэлшгүй мөрөөдлөө ийн 200 сая төгрөгөөр худалдаж авахыг хүссэнээ өчжээ.

Мөрөөдөлдөө дэндүү их автсан охины санаархал талаар болж нийгмийн сүлжээний хэрэглэгчид “тус тэмцээний зохион байгуулагч  Ж.Анхбаярыг мөнгөөр бүхнийг шийддэг цаг биш болсон гэдгийг  баталж чадлаа” хэмээн  сайшаасаар  байгаа юм.

Ж.Анхбаяр  нь тус олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын тулд 2013 оноос эхлэн уйгагүй хүсэлтээ илгээж байсны эцэст 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улсуудтай өрсөлдөж ийн Монгол улсдаа зохион байгуулах албан ёсны эрхээ авч чадсан байдаг.

Гэвч  аливаад амар хялбар аргаар ханддаг сэтгэлгээтэй хэн нэгэн нь бусдынхаа  хөдөлмөрийг мөнгөөр худалдаж авахыг санаархаж эцэст нь богино ухаанаа  бусдад гайхуулаад үлдэх шив дээ.

Эх сурвалж: BreakingNews.mn


Миссийн тэмцээний ТИТМИЙГ 200 саяар авахыг завдсан ОХИН ил боллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.