Анх удаа ханиа хуурч үзлээ, би нөхөртэйгөө танилцаад 5 жил, бид гэрлээд 3 жил болж. Амьдралын шаардлагаар сүүлийн 2 жил 2 өөр газар амьдарч байна, бид нэг хүүтэй. Энэ явдал өвөл 1 сараас эхэлсэн, нөхрийн маань багын найз байдаг, бид гэр бүлийн найзууд, бид өвлөөс уулздаг болсон. Сая 6 сарын эхээр бид нэг газар уулзаж сууцгаасан юм, бид яриандаа халж тэр нэг пиво, би нэг шил дарс авсан, би өмнө архи дарс нэг их ууж сураагүй болохоор дарсаа дуусаж чадалгүй бараг тасарсан байх.
Нэг харсан бид гарч явж байсан, нэг харсан тэр миний хувцасыг тайлж байсан, нэг харсан тэр явах хэрэгтэй байна эхнэр нь залгаад байна гээд намайг буудалд орхиод явсан, өглөө би ганцаараа сэрсэн, өглөө нэгэнт ийм зүйл болоод өнгөрсөн болохоор би эвлэрэхээр шийдсэн. Би тэгж хүний амьдралд оролцож байнга утсаар залгаж, мсж энэ тэр огт бичдэггүй, үүнийг нэг шөнийн явдал миний согтуудаа хийсэн алдаа гэж бодохоор болж өөрийгөө тайвшруулсан. Гэтэл 3 хоногийн өмнөөс миний бие эвгүйрхэж би ажлаа хийж чадахаа байлаа, мөөгөнцөр болуу гэж өнөөдөр эмнэлэгт үзүүлтэл бэлгийн замын халдвар авсан байна. Би ёстой л шоконд орсон, хурдан эм тариандаа орж эмчилгээ хйилгэж байна.
Харин тэрэнд энэ талаар яаж хэлэхээ мэдэхгүй байна, тэр хүн хэлий гэхээр намайг өвчин халдаасан гэж бодох болов уу гэж айх юм огт хэлэхгүй байя гэхээр эхнэрийг нь сайн таньдаг, ямар ч гэмгүй хүн надтай л адилхан эмэгтэй тийм халдвар авсан л байгаа, хурдан эмчлүүлэхгүй бол өвчин нь хүндэрнэ гэж бодохоор…
Ингээд бодоод байхаар эрчүүд их зэвүүн юмаа эхнэрийнхээ хажуугаар нэг биш нэлээд хэдэн хүнтэй явдаг юм байн гэж бодлоо, эцсийн эцэст энэ бүхэн миний л буруу, би ядаж эрүүл байгаад бэлгэвч хэрэглэсэн бол ийм тэнэг байдалд орохгүй байх байсан биз. Охидоо хүүхнүүдээ өөрсдийгөө л бодоорой, нөхрөөсөө өөр хүнтэй ойртохоор бол заавал бэлгэвч хэрэглээрй, хүнд итгэж найдаж болдоггүйм байна лээ шүү. Бэлгийн замын халдвар, хүсээгүй жирэмслэлт гээд дараан нь асуудал, сэтгэлийн шаналгаа их байдаг юм байна. Би өөрийгөө бодоод тэр зэвүүн залууд энэ талаар хэлэхгүй байж болох ч эхнэрийн бодоод хэлэхээр шийдсэн, өөрт нь наад өвчинөө эмчлүүл гэж, тэгтэл гэт утсаа авдаггүй, би одоо яах вэ, туслаач хүмүүсээ…