Ө.Уянга залуухан эрчүүдэд “нугасгүй”

“Классик жем”-ийн гэх тодотгол нь өнөөг хүртэл дагасаар байгаа дуучин Ө.Уянга2008 онд олон өөрчлөлтийг амьдралдаа зоригтойгоор хийсэн бүсгүй. “Классик жем” хамтлагаасаа гарч, хувийн амьдралдаа гэнэтийн өөрчлөлт хийж эхэлсэн. Тэрээр таван жил ханилсан анхны ханиа хүүгээ нь орхиж, өөрөөсөө найман насаар дүү УИХ-ын гишүүн асан Санжмятавын туслах залууг амьдралын ханиараа сонгож байсан. Гэвч тэдний хайрын түүх удаан үргэжилсэнгүй.

Түүнээс хоёр жилийн дараа буюу 2010 онд Шадар ван Чингүнжавын 300 жилийн ойн баярын үеэр дуучин бүсгүй Улсын начин Ц.Содномдоржтой хайр сэтгэлийн “романс” үүсгэн, олны өмнө хөтлөлцөн гүйж, хайрын үгс шивнэлдэн суусан гэдэг.

Хэдийгээр Ө.Уянга авааль нөхрөөсөө гэр бүлээ цуцлуулж, бэлтэй гишүүний туслах эртэй нэг хэсэг холбогдож явсан ч дахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа дүүмэдхэн амраг Ц.Содномдорждоо дуулгасан тухай хэвлэлээр бичигдэж байлаа. Гэвч түүний хайр дахиад л бүтэлгүйтсэн.

Бүсгүй хүн амьдралд алдаж онохыг алийг тэр гэхэв. Гурван ч залуутай амьдрал зохиох гээд бүтэлгүйтсэн дуучин Ө.Уянга  гандан бууралгүй уран бүтээлээ хийн, “хайрын  эрэлд  чимээгүй” явж л байлаа.

Түүний дараахан Ө.Уянгыг “хориотой” хайр сэтгэлтэй учирчээ гэж сонин хэвлэлээр нилээдгүй хугацаанд шуугьж эхэлсэн. “Хориотой” гэсний учир нь дуучин бүсгүй маань өөрөөсөө хэдэн насаар дүү Дэлгэр гэгч залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон. Дэлгэрийн ээж  “DIOR”-ын Ц.Батчулуун хатагтай тэдний харьцааг эрс эсэргүүцэж багагүй дуулиан дэгдээгээд байлаа. Мэдээж түүний эсэргүүцсэн шалтгаан нь Ө.Уянга урьд нь амьдрал зохиож байсан, хүүхэдтэй төдийгүй н.Дэлгэрээс эгч гээд цөөнгүй шалтгаан байсан биз.

н.Дэлгэрийн хувьд Францад сургууль төгсөөд ирсэн боловсролтойн дээр угийн төлөв даруу зантай болохоор өөрийн хайр сэтгэлийг ээжийнхээ үзэл бодлоос илүүд тавилгүй “үлгэн салган” явсаар хайртай бүсгүйгээ алджээ. Тэдний хайрын романс төгсгөл болоод удаагүй ч дуучин бүсгүй дахин шинэ дурлалтай учраад байгаа гэнэ.

Түүний шинэхэн амрагаар “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү гэх залуу тодроод байгаа аж. Тэд хэдийгээр 10 гаран насны зөрүүтэй ч амьдралаа холбохоор сэтгэл шулуудаад байгаа сурагтай.

Ө.Уянгын шинэхэн хайр Б.Баатархүүгийн аав Баасанжав нь “Дунгаамаа” дуугаараа олонд танигдсан нэгэн бөгөөд өнгөрөгч оны 11-р сарын 26-нд Ө.Уянгатай хамт “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байжээ. Хэдийгээр хадмууд болох хүмүүс нь Ө.Уянгатай үе мултраагүй ч ирэх намар нижгэр хурим хийхээр төлөвлөөд байгаа гэнэ лээ.

Ямартаа ч шинэхэн хосдоо сайн сайхныг хүсье.

 

Fact.mnпродвижениепродвижениеtopodпрограмма для взлома страницы вконтакте бесплатноmacbook air 11 retinaкредитная карта от альфа банка быстраяlatest casino bonus free chipescort outcallgirne casinoWilliam hill login mobileсафари в африке стоимостьпланета фитнес братиславскаяденьги в долг для студентовмай турпоездка на килиманджаролучший пл¤жный отдых в маекупить тур в танзаниюденьги в долг химкиAmsterdam escortгорящие туры 2014дизайнерские товары для домааудит сайта скачатьpinakпродвижение в топ googleполотенцесушитель самарасимптомы герпеса на губахles huiles massages


Ө.Уянга залуухан эрчүүдэд “нугасгүй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.