Нүүрнийхээ хэлбэрт тохируулан хөмсгөө хэрхэн засах вэ?

Зохимжтой, сайхан зассан хөмсөг нь эмэгтэй хүнийг чимдэг бас нэгэн чухал зүйл юм. Ялангуяа таны нүүр царайны хэлбэрийг тодорхойлогч хөмсгөндөө өдөр болгон анхаарал тавих хэрэгтэй. Учир нь энэхүү жижигхэн хэсгийн өнгө хэлбэрээс эмэгтэй хүний дүр төрх тодорхойлогдож байдаг. Ингээд дараах зөвлөгөөг уншаад өөрт тохирсон хөмсөгний засалт, будалтыг сонгоорой.
Зүрхэн хэлбэртэй нүүрэнд хэт өргөн биш, төгсгөл нь налуу байвал сайхан харагдана. Төгсгөлөө бага зэрэг урт гаргавал илүү сайхан болно.
– Урт нүүртэй бүсгүйчүүд хавтгайвтар хөмсөгний хэлбэр зохимжтой. Энэ нь таны нүүрийг урт харагдуулахаас хамгаална. Төгсгөлийг нь хэт өргөвөл улам урт нүүртэй харагдах болно.
-Дөрвөлжин царайтай бүсгүйчүүд урт, дээш өргөгдсөн, бага зэргийн дугуй хэлбэрээр хөмсгөө засаарай. Урдуураа өргөндүү төгсгөл хэсэг нь дээш өргөгдсөн байвал сайхан зохино. Харин нарийхан болон хавтгай хөмсөг огт зохимжгүй харагддана шүү.
-Зууван царайтай эмэгтэйчүүдэд төгсгөлийн нум нь бага зэрэг налуу байвал нүүрний хэлбэрийг сайхан харагдуулна. Гэхдээ ийм хэлбэрийн нүүртэй бүсгүйчүдэд бүх л хэлбэрийн хөмсөг зохидог.
-Гурвалжин маягийн нүүр царайтай бол дээш өргөгдсөн, дугуй хөмсөг зохино. Харин шулуун хөмсөг танд огт тохирохгүй.
-Хэрвээ та дугуй царайтай бол төгсгөл нь өндөр нумтай байх тусмаа нүүрийг тань нарийхан харагдуулах болно. Харин нум нь доош нь зурвал нүүр нь бүр л дугуй харагддаг болохыг анхаараарай.
-Хөмсгөө нямбай зурж, хөмсөг хоорондын зайг бага зэрэг холдуулж, хамар дээрх үснүүдийг хуссанаар жижиг нүдийг том харагдуулж болно. Хэрвээ ойрхон нүдтэй бол хөмсөг хоорондын зай илүү их байх ёстой.
-Залуу харагдахыг хүсвэл хөмсөг хоорондын зайгаа ихэсгээд үз. Гэхдээ хөмсөгний өргөн хэсгийг багасгахгүйгээр шанааны хэсгийг маш нямбай тохируулж өгөөрэй.

Нүүрнийхээ хэлбэрт тохируулан хөмсгөө хэрхэн засах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.