Бөртэ Үжинээс төрсөн охидын хувь тавилан

0Чингис хаан өөрийн охидоо бусад улс аймагт бэр болгож, ялагдсан овог аймгийн охидоос хөвгүүддээ хатан буулгаж ураг барилдах замаар ялсан ба ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах зөрчлүүдийг үгүй хийж, гадаад дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэжээ. Бэр болгосон охиддоо “бэхи” цол олгодог бөгөөд Чингис хааны хүргэн болсон удирдагч гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна бага хатан авах эрхгүй, хааны охиныг гомдоох аваас цаазлуулах тавилантай байсан аж.

Бэхи нар Монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай мэт амьдарч, Онгуд, Харлаг, Ойрад, Уйгар улсыг захирч улсынхаа хил хязгаарыг 4 талаас нь хамгаалжээ.

Алага бэхи, Алалтун бэхи, Түмэлүн нар өөрийн биеэр цэрэг удирдан морин дэл дээр ирт сэлэм далайж харь улсыг төвхнүүлж явснаараа алдартай. Харин Хожин бэхи, Чэчэйхэн бэхи, Толой бэхи нар ордны хатан хүний ухаанд илүү суралцаж, язгууртан бүсгүйн байр суурийг сахидаг байжээ.

Хожин бэхи: Ихирэс овгийн Буту хан-д бэр болон очжээ. Чингис хаан охиндоо “Хатан хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр, удаах эр нь ариун нэр, түүний дараах нь авсан эр болно. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр болно, ариун нэрийг бэхэлбэл авсан эр үл холдоно” гэж сургажээ.

Түмэлүн хатан: Өөрийн хайр сэтгэлээр эр нөхрөө сонгосон ганц хүн нь Түмэлүн охин бөгөөд түүнийг бэхи гэж дууддаггүй. Түмэлүнийг Салжиуд аймгийн удирдагч хатнаа болгохоор Чингис хаанд 100 агт бэлэглэхээр тогтсон боловч Түмэлүн хаан эцгийнхээ шадар залуу баатар Тогочуртай хайр сэтгэлийн холбоотой байснаар Чингис хаан яах ч аргагүй буулт хийж Салжиуд аймгийн удирдагчийг хоосон буцаасан түүхтэй. Хожим 1221 онд Түмэлүн нөхрийнхөө хамтаар Персийн эсрэг дайнд оролцож явахдаа эр нөхрөө алдсан бөгөөд өс авахын тулд цэргээ өөрөө удирдан Персийн Нишапур хотыг үнсэн товрог болгожээ.

Чэчэйхэн бэхи: Чэчэйхэн бэхийг Ойрадын Худага бэхийн хүү Иналчи-д өгч мордуулахдаа “Эрт босч, орой хэвт, өдөр шөнө ялгалгүй нэгэн сэтгэлээр хатууж, амны ухаан билгийг тогтоо, эс сурсан мууг энд орхиод од, Ойрад иргэнээ сэлбэн холбож соёрхогтун” хэмээн сургажээ.

Толой бэхи: Харлагийн Арслан хааны гэргий болж Кидан улсад очсон ба түүний гоо үзэмжийн талаар түүхч Ш.Насанбат “Харлаг улсыг захирагч Толой бэхиг шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв” хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр харсан бүхний өөдөөс олзуурхан хардаггүй, эр нөхрөө хүндлэн, чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, ухаалгаар аливааг сэтгэн бодол болон суух нь олонтаа нэгэн байжээ.

Алага бэхи: Онгуд аймагт бэр болсон Алага бэхи төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэмд суралцсан гүнж байсан ба “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл”-д түүний тухай “Өдөр бүр ном уншдаг, аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг өөрийн биеэр шийдвэрлэдэг” гэсэн байдаг. Тийм учраас “Төр захирагч гүнж” хэмээн алдаршжээ. Чингис хаан 1207 онд Онгуд аймагт охиноо өгөхдөө “Харайхад минь хөл болж, хазайхад минь түшиг болж, халтирахад минь тах болж, халамж тус хүргэхээ хайрт Алага минь мэдтүгэй” хэмээн мордуулжээ. Чингис хаан говийн өмнө орших улсууд руу хаяагаа тэлэх хүнд хүчир үйлстээ Алага бэхи гүнжээрээ туслуулсан байдаг. Монгол цэргийг хоол хүнс, сэлгээний морьдоор хангаж, бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай Алага бэхи өмнө зүгийн овог аймгийн халдлагаас эцгийнхээ улсыг хамгаалж, монгол үндэстэн тал нутгаа өргөжүүлэн тэлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Эр нөхөр Алахуш Тегиний өмнөх эхнэрүүд нь түүнд өширхөж төр самууруулах үймээн дэгдээснээр эр нөхөр нь алагдаж, улмаар Алага бэхи хэсэг албатаа аван зугтжээ. Тариачин хятадтай цус сэлбэсэн түрэг овогтнууд ийнхүү Чингис хааны эсрэг аймшиггүйгээр тэрсэлсэн аж. Алага бэхи хаан эцгээсээ цэргийн дэмжлэг авснаар самууныг дарсан ч Чингис хааны их цэрэг орвонгоор нь хүйс тэмтрэхэд бэлэн байсныг Алага бэхи зогсоож уурлаж дүрэлзсэн хаан эцгээ уясаан сэнхрүүлж чаджээ. Хэрвээ түүний оронд Түмэлүн хатан байсан бол онгуд нар газрын хөрснөөс арчигдах байсан хэмээн түүхчид тэмдэглэжээ.

Алалтун бэхи: 1207 онд Уйгарын Идүүд хаан Чингис хаантай ураг барилдахаар элч илгээхдээ “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хааны нэр алдрыг сонсоод маш их баясав” гэсэн үг дайж, хар булган дах, цагаан морь тэргүүтнийг бэлэг болгон барьж “Чингис хаан соёрхвоос алтан бүсийг чинь горхиноос барьж ариун дээлийг чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн болж хүчээ өгье” хэмээжээ. Чингис хаан хариуд нь “чамд Алалтун гүнжээ өгье, миний тавдугаар хөвүүн болтугай” хэмээжээ. Торгоны замыг хянаж байсан Идүүд хаан Чингис хаанд авдар авдраар алт мөнгө, сувд тана, хоргой торго авчирч охиныг нь хатан буулгажээ. Хожим Алалтун бэхийн чармайлтаар Торгоны замд монголчууд бүрэн хяналтаа тогтоожээ. Алалтун бэхи Иракийн мал аж ахуй болон Сибирт байсан Чэчэйхэн бэхи дүүгээсээ ангийн арьс үсний хувь хүртэж, Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, өөрийн эзэмшлийн Уйгар нутгийн баянбүрдээс ундран гарах дарсыг тэдэнд нийлүүлдэг байжээ.

Чингис хааны охидын тухай түүх сударт өгүүлэхдээ “Чингис хааны охид байгаагүй бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож чадахгүй байх байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг нас барсны дараа Өгөөдэйн их хатан Дөргөнэ-гийн талыг баримтлагчид Чингис хааны охидын нутаг руу довтолж, хаан язгуурт эмэгтэйчүүд рүү дайн өдөөжээ. Алалтун бэхи-д “Өгөөдэй ахыгаа хорлосон” хэмээн ял тулгаж цаазалснаас хойш хоёр жилийн дараа Алалтун бэхи-гийн залгамжлагч Нэгүдэйг хороожээ. Түүний дараа Чэчэйхэн бэхи амь үрэгдэж, дараагийн жил нь Ойрад түмний охид бүсгүйчүүд хүчирхийлэгджээ. Чингис хааны язгуур угсаат охид бүсгүйчүүдийн эсрэг аян дайн Их хааныг нас барснаас хойш 10 хүрэхгүй жилийн дотор өрнөсөн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ийнхүү Чингис хааны охидууд цус нэгт ахан дүүстээ алуулсан гашуун түүхтэй ажээ.

Буян Чой


Бөртэ Үжинээс төрсөн охидын хувь тавилан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex