Нойргүйдэл өвчин

Заримдаа унтаж, амарч чадахгүй, шөнөжингөө элдвийн зүйл бодож, тархиа гашилгах үе тохиолддог. Хэрэв танд ч гэсэн ийм зүйл тохиолддог бол хамгийн түрүүнд амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд үзэхийг зөвлөх  байна. Учир нь бидний зарим нэг муу зуршил нойргүйдэлд оруулах бас нэг шалтгаан болдог аж. Тиймээс та дараах муу зуршлуудаас өөрт тань аль нэг нь бий эсэхийг шалгаж, юунаас нойргүйддэг талаар үзээрэй. Нойргүйдэлд нь өвчин гэдгийг битгий мартаарай.

Эмэгтэй хүн өдөрт наад зах нь 8-10 цаг унтаж байж маргаашийнхаа энерги, эрч хүчийг бүх эд эсдээ нөхөж авдаг. Сэтгэлзүйчид хүмүүсийг ажиллах, амрах цагийн хуваариас нь шалтгаалан “шөнийн шар шувуу”, “эртэч болжмор” хэмээн ангилдаг. Хэрэв танд энэ хоёрын аль нэг шинж байдаг бол ажил, амьдралынхаа төлөвлөгөөг өөрчлөөд үзээрэй. Энэ таны нойргүйтэх шалтгааны нэг ч байж мэднэ.

Ном унших нь таныг нойргүйдэлд оруулдаг шалтгааны нэг. Учир нь таны санаа  сэтгэл номын хэдэн бүлэг дуусгахаас нааш унтаж чадахгүйд хүргэдэг. Тиймээс орой унтахын өмнө ном уншихдаа нойроо хүргээд л болих хэрэгтэй.

Тод гэрэл нүдээ аньсан ч зовхинд нөлөөлдөг муу талтай. Тиймээс унтлагынхаа өрөөг аль болох харанхуй, тайван, элдэв хурц өнгөгүй, намуухан байлгаарай. Харин бүдэг ногоон фосфор хүний тархийг улам амрааж, нойр хүргэдэг гэдэг. Иймд  та дээрх зөвлөгөөг дагаад үзээрэй.

Зарим хүн нойргүйдлийг үхэлд хүргэх өвчин биш гэж тоомжиргүй ханддаг. Гэтэл энэ нь туйлын буруу юм. Нойргүйдэл өвчин. Хүмүүс үүнийгээ ухамсарлахгүй явсаар эцэстээ мэдрэлийн ядаргаа, бүр хүндрээд мэдрэлийн өвчин болоход хүргэдэг талаар эмч нар хэлдэг. Нойргүйдсэнээс хүний биеийн хэм алдагдаж, хэвийн амьдрах, ажиллах боломжгүй болдог байна. Өөрөөр хэлбэл, нойр таны оюун ухааныг сэргээж, энерги хадгалдаг хүний биеийг дахин цэнэглэх баттерей л гэсэн үг.  Хүний хоногт авах нойрны хэмжээ нь тухайн хүний эрхэлж буй ажил, физиологиос шалтгаалан өөр байдаг аж. Нярай, бага насны хүүхэд хоногт 16 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтаж байх шаардлагатай байдаг бол насанд хүрсэн хүнийх 7-8 цаг байх ёстой гэнэ.

Нойргүйдэл нь анхаарлыг сулруулж, ядаргаанд оруулдаг. Мөн стресст орох гол хүчин зүйл болдог аж. Өнөөдөр дэлхий дээр насанд хүрэгчдийн гурван хүн тутмын нэг нь нойргүйдлээр шаналж байдаг аж. Тухайлбал, эл өвчнөөр эмэгтэйчүүдийн 40, эрэгтэйчүүдийн 30 хувь нь өвчилж байдаг гэсэн судалгаа бий.deeo.ruраскрутка сайтаseo оптимизация сайтов поисковые системыбесплатный взлом одноклассников онлайнair pro macbookкредиты для развития малого бизнесаfree online poker machines no downloadescorts websitescasino slot oyunubeste-onlinecasinos.comкилиманджаро туроператормегаспейс волжский фитнескредит на создание бизнесавозьму деньги в долг красноярскафриканские сафаримаршрут килиманджаро махамекредиты малому бизнесу альфа банксрочно нужны деньги в долг 15000for gig caricatures in new yorkчугунная сковорода отзывыкакие проценты по депозитам в украинеполотенцесушитель каталогбренд продвижение сайтов фриланстз на продвижение сайтастроительство домов улан-удэсколько стоит обслуживание сайтараскрутка сайтов


Нойргүйдэл өвчин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.