Гэбби Дуглас: Гимнастик намайг хэн ч бишээс цуу алдартай нэгэн болгосон

04ba3353457ba1c1originalАНУ-ын алдарт тамирчин “Нисдэг хэрэм” хочит Гэбби Дугласыг танилцуулж байна. Тэрбээр 2012 оны

Лондон болон “Рио-2016”зуны олимпын наадмаас гимнастикийн төрлөөр хошой алтан медаль хүртсэн олимпын гурван алтан медальт африк, америк гаралтай анхны тамирчин юм. Хүнд хэцүү амьдралтай ч спортод дурлаж, зогсолтгүй хөдөлмөрлөн бууж өгөлгүй зүтгэсний үр дүнд амжилтад хүрсэн хүчирхэг тамирчин. Түүний амьдралаар бүтээсэн “Гэбби Дугласын түүх” кино залууст урам зориг өгч, ажил хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлсэн шилдэг бүтээл юм. Өөрийн гэсэн гэр оронгүй, чиргүүлтэй машины бүхээгт өссөн түүнийг эх спортод хөтөлсөн хүн бол ээж нь. Гоц авьяасаараа ялгардаг байсан түүнийг эгч, дүү нар нь өөрсдийнхөө сонирхлыг золиослон эцсийн зоосоо шавхан гимнастикийн дугуйланд сургаж байсан гэдэг. Орхиод одсон аав, өвчтэй ээж, төлбөрийн нэхэмжлэл, арьс өнгөний гадуурхал гээд хэцүү зүйл олон байсан ч гимнастикийн спортдоо үнэнч зүтгэж, сайн дасгалжуулагчтай таарч өөрийгөө батлан харуулсан. Тэр бол Б.Обама түүнтэй уулзахыг хүссэн, ток шоуны хатан хаан Опра Уинфри олимпын аваргын жагсаалтад нэр нь багтахыг хараад баярын нулимс унагасан гээд амьдарлын ч, спортын ч арвин түүхтэй юм. Ингээд түүний “Popsugar” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Хоёр дахь олимпдоо оролцож, амжилтаа бататгасанд баяр хүргэе. 2020 оны Токиогийн олимпын тухай хэдийнэ бодож эхэлсэн байх?

-Зуны олимпын наадам дуусаад багагүй хугацаа өнгөрчээ. Бразилаас ирээд хэд хоног үнэхээр сайхан амарлаа. Энэ бол миний дөрвөн жилийн өмнөөс төлөвлөсөн амралт. Амарч байхдаа энэ удаагийн олимпоос суралцаж, ажигласан шинэ туршлагаа боловсруулж, алдсан алдаагаа тунгаан бодсон. Гэр бүлийнхэнтэйгээ амрах үнэхээр сайхан байлаа. Одоо НьюЙорк руу явж багийнхантайгаа бэлтгэлээ шаргуу хийнэ. “Келло”- ийн гимнастикийн тэмцээн хаяанд хүлээж байна.

-Тамирчны замнал, спортын карьер насан туршийнх биш. Спортоо орхисоныхоо дараа юу хийх талаар бодож байв уу. Магадгүй их сургуульд сурч, бизнес эрхлэх байх тийм үү?

-Миний хувьд зургаан настайгаасаа гимнастикаар хичээллэсэн. Өдийг хүртэлх цаг хугацаа, бүх амьдралаа гимнастикт зориулсан. Насан туршдаа хийх зүйл минь бэлтгэл сургуулилт, өглөө бүр харах зүйл минь бэлтгэлийн заал гэж ойлгосоор иржээ. Энэ талаар бодоход арай эрт байна. Спортоо орхисныхоо дараа тухтай бодье.

-Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпын наадмаас сэтгэлд тань үлдсэн хамгийн дурсамжтай мөчөө хуваалцана уу?

-Олимпын хотхоноос гадагш гарч орчин тойронтойгоо танилцаж чадаагүй байсаар ирсэн нь жаахан гунигтай байна. Тамирчдын хотхон их тухтай сайхан юм билээ. Өглөөнөөс үдэш хүртэл бэлтгэлийн зааланд байсан болохоор дурсамж гэх зүйл бараг үлдсэнгүй. Бусад тамирчин ч ялгаагүй тийм л байсан. Олимпын наадмын дурсгал болдог энгэрийн тэмдэг тамирчдыг нэгтгэж байсан. Тамирчид бие, биенийхээ тэмдгийг сонирхон өөрсдийн түүхийг хуваалцаж байсан нь сэтгэлд тод үлдсэн байна.

-Та багаасаа спортоор хичээллэсэн. Үеийнхэн тань болзож, баярлаж цагийг зугаатай өнгөрөөж байна. Үүнийг нь хараад атаархах, харамсах үе гарч байв уу?

-Тийм ээ. Би гэрээр боловсрол эзэмшдэг болохоор сурагч байх, сургуулийн амьдрал ямар байдгийг сайн мэдэхгүй. Өсвөр насны энгийн охин шиг төгсөлтийн баярт орж, даашинз сонгоод үсчин, гоо сайханд суух ямар байдаг бол гэж заримдаа боддог л юм. Гэхдээ харамсах зүйл байхгүй. Учир нь, спортын ачаар олон сайхан газар очиж, шинэ хүмүүстэй танилцан үеийнхнээсээ их зүйл үзсэн. Үүнийхээ ачаар өөрийн тухай ном хэвлүүлж, бусдад урам зориг өгч байна гэж бодохоор сайхан санагдаж байгаа.

-Хүндэлж явдаг тамирчин бий юу?

-Теннисчин Серена Уильямс. Түүнтэй анх уулзахад “Чи үнэхээр хөөрхөн охин юм. Хамтдаа хоол идэж, гадуур гарцгаая” гээд л үнэхээр найрсаг бөгөөд энгийн байсан.

-Та 20 настай ч хийж бүтээсэн зүйл ихтэй. Яаж ийм даруухан байдаг юм бэ?

-Миний сайн яваа нь гэр бүлийн минь л ач. Ийм сайхан ээж, эгч дүүс заяасан бурханд үргэлж талархдаг. Ээж маань хаана байснаа хэзээ ч бүү март гэж үргэлж хэлдэг. Гимнастик намайг хэн ч бишээс цуу алдартай нэгэн болгосон. Хэрвээ би бүхнийг өөрөө бүтээчихсэн мэт аашлаад байвал бас л цуу алдартай тамирчнаас хэн ч биш болгох хүч чадал гимнастикт бий.

-Таны түүхээр кино бүтээсэн. Үзэгчид уг киног сэтгэл хөдөлгөж хүсэл тэмүүлэл өгсөн сайхан бүтээл гэж дүгнэдэг. Киноны талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Хүмүүст таалагдсанд баяртай байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байж, миний түүхээс урам зориг авч, хичээж зүтгэхийг хүсч байгаа бол киноны зорилго биелсэн гэсэн үг. Бэрхшээл тулгарах бүрт бусад нь чадаж, саад бэрхшээлийг ялан дийлж байхад би ч гэсэн чадна гэж боддог.

-Та аавтайгаа хамт амьдрахаа болиод удаж байгаа. Та хоёрын харилцаа ямар байна вэ?

- Аавынхаа тухай тэр бүр яриад байдаггүй. 2012 оны олимпоор аав намайг дэмжсэн. Үнэндээ орхиод удсан хэдий ч ирэх болов уу гэж найдлага тээдэг юм билээ. Гэхдээ сурсан зангаараа яваад л өгсөн. Би амжилтад хүрсэн болохоор үзэгдсэн нь тэр. Олимпын дараа гарын үсэг чинь хэрэгтэй байна зарж борлуулна гэсэн утгатай зурвас ирүүлсэн. Бүх ачааг ээж минь нуруундаа үүрч биднийг хүн болгосон. Харин аав хариуцлага хүлээх, ачаа үүрэхийг хүсээгүй учраас явсан.

- Нэгэн үе үснээсээ болж маш их шүүмжлэл , доромжлол амссан . Заримдаа таны өмнөөс уйлмаар санагдах юм. Яаж тэсч гардаг юм бэ?

- Эхэндээ хэцүү байсан. Доромжлох хүн байгаа ч дэмждэг нь илүү олон гэдгийг мэдсэн учраас эергээр хардаг болсон. Цахим шуудангааа нээхэд янз бүрийн сөрөг сэтгэгдэл их байдаг. Гэхдээ түүнийг давж гарах илүү олон дулаан үгтэй зурвас, зураг ирдэг.

А.Даваахүү

www.unen.mn


Гэбби Дуглас: Гимнастик намайг хэн ч бишээс цуу алдартай нэгэн болгосон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.