Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

2Уншигч та илүүдэл жин, эв хавьгүй төрхөндөө сэтгэл гундуухан яваа юм биш биз. Өндөр, булчинлаг, гуалиг хүн сайхан харагдаж, өөрийгөө өөрчлөхийг хүсэн, санаа алдан суугаа хүн байна уу.

Тэгвэл та бүхнийг бодибилдинг, фитнессийн спортоор тавхан жил жил хичээллэсэн ч 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө ялан дийлээд зогсохгүй ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс алт, хүрэл медаль хүртээд буй “Perfect body” клубийн тамирчин Г.Гансаруултай уулзуулъя. Тэрээр саяхан болсон Азийн АШТ-д аваргалж, олон улсын тэмцээний анхны түрүүгээ хүртсэн юм.

-Юуны өмнө Азийн АШТ-д аваргалж, олон улсын тэмцээний анхы түрүүгээ хүртсэн танд баяр хүргэе.

-Баярлалаа. Азийн АШТ-д гурав дахь удаагаа оролцон, түрүүлсэндээ баяртай байна. Энэ тэмцээнд хамгийн анх 2014 онд оролцохдоо тусгай байрт шалгарсан. Харин өнгөрсөн жилийнхээс атлетик ангилалд хүрэл медаль авсан. Энэ жил зорьсондоо хүрч аваргаллаа. Миний олон улсын тэмцээний анхны түрүү юм. Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж, тусладаг Монголын бодибилдинг фитнессийн холбоо, “Power Nutrition” брэндийн хамт олон, “Perfect Body” клубийнхэн, дасгалжуулагч Ганбаатар, Г.Жамц болон гэр бүл, найз нөхдөдөө маш их баярлаж явдгаа илэрхийлье.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Тамирчин бүхэн олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулахыг хүсдэг. Таны хүсэл ч бас тийм байсан нь мэдээж.

-Тэгэлгүй яах вэ. Энэ жилийн улсын аваргад түрүүлсэн, бэлтгэл сайтай байсан болохоор аваргална гэдэгтээ итгэлтэй байсан. Бэлтгэлээ ч их сайн базаалаа. Алтан медалиа энгэртээ гялалзуулсаар, шагналын тавцанд зогсон, төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа үнэхээр их огшлоо. Манай улсын төрийн дуулал их гоё аятай. Өөрийн эрхгүй сэтгэл догдлоод, нулимс дуслуулж зогслоо.

-Азийн АШТ-д улс бүр хамгийн шилдгүүдээ илгээсэн нь дамжиггүй. Тэр хэрээрээ ширүүн өрсөлдөөнтэй болсон байх.

-Тэглээ. Миний ангилалд л гэхэд 2014, 2015 оны Азийн аваргууд өрсөлдлөө. Тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдөн аваргалсан болохоор бүр их баяртай байна.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Энэ жилийн Азийн АШТ-д манай улсаас 10 тамирчин оролцож зургаан медаль авлаа. Хамгийн түрүүн та Азийн аварга болж, тамирчдынхаа амжилтын салхийг хагалсан. Таны амжилт “булган сүүл”-тэй байлаа.

-Их бэлгэшээж байна. Энэ жилийн Азийн АШТ-д 10-уулаа оролцож, хоёр алт,  гурван мөнгө, нэг хүрэл медаль авлаа. Г.Угалзцэцэгтэй хамт Азийн аварга болсон.

-Та өнгөрсөн жилийн ДАШТ-д ч бас Г.Угалзцэцэгтэй хамт медаль хүртсэн. ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн шилдэг тамирчдын эгнээнд багтах амаргүй байсан болов уу?

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Бид хоёр өнгөрсөн жилийн ДАШТ-д нэг ангилалд өрсөлдөн, Г.Угалзцэцэг алт, би хүрэл медаль авсан. Харин энэ жилийн Азийн АШТ-ий атлетик төрлийн 1.60 см ангилалд би, +160 см-т Г.Угалзцэцэг өрсөлдлөө. Олон улсын тэмцээнд өөр өөр ангилалд өрсөлдөх нь бидэнд ашигтай. Тиймээс энэ жилийн ДАШТ-д энэ ангиллын өөр өөр төрөлд өрсөлдөнө, бид хоёр. Олон улс, тив, дэлхийн аваргад өрсөлдөх тусам би улам туршлагажиж, бэлтгэлийн систем их өөрчлөгдсөөр байна.

-Бодибилдинг, фитнессээр хичээллэж эхэлсэн таны түүх миний сонирхлыг их татдаг. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Би хоёр дахь хүүхдээ 2011 онд төрүүлсэн. Тэгээд л өдрийн цагаар ихэвчлэн хүүхдүүдээ салхилуулж, гадаа өнждөг байлаа. Би Итали хоолны тогооч мэргэжилтэй. Гэнэт нэг хүн надад “Тогоо шанага хангинуулж, гэрийн мухар сахихаас өөр ид шидгүй, бүдүүн хар авгай” гэж хэлдэг юм байна. Төрөөд удаагүй байсан болоод ч тэр үү тэр үгэнд нь их эмзэглэсэн. Тэгээд л хар эрчээрээ гэр рүүгээ гүйж ороод, өөрийгөө толинд хартал нээх том бэлтгэлийн өмд, футвольктой нэвсийсэн “амьтан” зогсож байна. “Намайг яаж өөрчлөгдөхийг хараарай” гэж өнөөх хүнд хэлчихээд л хоёр хүүхдээ дагуулаад шууд фитнесст явж эхэлсэн юм.

Гэнэт нэг хүн надад “Тогоо шанага хангинуулж, гэрийн мухар сахихаас өөр ид шидгүй, бүдүүн хар авгай” гэж хэлдэг юм байна. Төрөөд удаагүй байсан болоод ч тэр үү тэр үгэнд нь их эмзэглэсэн. Тэгээд л хар эрчээрээ гэр рүүгээ гүйж ороод, өөрийгөө толинд хартал нээх том бэлтгэлийн өмд, футвольктой нэвсийсэн “амьтан” зогсож байна. “Намайг яаж өөрчлөгдөхийг хараарай” гэж өнөөх хүнд хэлчихээд л хоёр хүүхдээ дагуулаад шууд фитнесст явж эхэлсэн юм.

Хүүхдээ хүртэл мөөмнөөс нь гаргаад, угжинд оруулчихлаа. Том хүү маань өөрийгөө сатааруулаад тоглоод, бага нь угжаа хөхөөд л хүүхдийн тэргэн дээр унтаж байдаг байлаа. Тэгж анх турах зорилгоор фитнессээр хичээллэж эхэлсэн, би. Тэр үед би 104 кг-тай байсан. Яг ямар дасгал хийхээ ч мэдэхгүй алим идэж, тараг уугаад л гүйгээд байдаг байсансан. Анх бэлтгэл хийж эхлэхэд амар байгаагүй ээ. Эхэндээ жингээ буруу хассаны улмаас арьс их унжчихдаг юм байна лээ. Жилийн дараа мэргэжлийн багшийн удирдлага дор, төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж эхэлсэн.Тодорхой үр дүн гарч, өөрийгөө өөрчилж эхэлсэн маань тэр.

-Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Үнэнийг хэлэхэд анхандаа нялх хүүхэдтэй гээд бага зэрэг дургүйцсэн.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Анх бэлтгэл хийж эхлэхэд “Больё” гээд шантрах үе тохиолдож байв уу. Тэр хүнд үеийг даван туулах эрч хүчийг юунаас авдаг байсан бэ?

-“Хүний булчин хэзээ ч хөгширдөггүй” гэдэг үгнээс их урам авдаг. Өдрөөс өдөрт жин багасч, өөрчлөгдөх тусам улам урамшдаг юм байна лээ. Бэлтгэл хийх одоо бүр хобби болжээ. Харин мэргэжлийн түвшинд ачаалалтай бэлтгэл хийхээр заримдаа шантрах үе гарах юм аа. Жилийн турш тахианы цээж мах идээд, өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийх амаргүй. Ялангуяа тэмцээний өмнө ус, хоолоо хасах хэцүү. Гэхдээ тодорхой амжилт гарахаар урамшаад л дараагийн тэмцээндээ бэлдэж эхэлдэг дээ.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Тэмцээний өмнө усны хэрэглээгээ хэрхэн хасдаг тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тэмцээн болохоос гурван хоногийн өмнөөс усны хэрэглээгээ 500, 500 граммаар хасч эхэлдэг. Тэмцээний өмнөх өдөр огт хэрэглэдэггүй. Хүний биеийн 70 хувь уснаас бүрэлддэг гэдэг. Ус багасах тусам хүний арьс нимгэрч, булчин, шөрмөс бүр товойж харагддаг.

-Фитнессээр хичээллэж эхлэхийн өмнөх буюу 104 кг-тай байсан үеийн зургаа одоо харахаар ямар санагддаг вэ?

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-“Би мөн үү” гэж өөрөөсөө асуумаар санагддаг. Гэхдээ одоо ч гэсэн бэлтгэлээ назгайруулаад, хоолны дэглэмээ алдвал буцаад таргалах магадлалтай.

-Хүмүүс танаас ихэвчлэн “104-өөс 60 кг болтол жингээ яаж хассан бэ” гэж асуудаг байх. Илүүдэл жингээ хасахад хамгийн чухал нь юу вэ?

-Юун түрүүнд “Яаж турах уу, юу хийх үү” гэж санаа алдаж, суух бус зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Мэдээж хамгийн чухал нь зөв хооллолт. Хоолны зөв дэглэмийг бэлтгэлийн зөв төлөвлөгөөтэй хослуулвал үр дүнд хурдан хүрнэ. Хүн бүхэн тамирчин болох албагүй. Гэхдээ эрүүл чийрэг, зөв бие галбиртай болохын тулд спортоор хичээллэх нь зүйтэй.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Уйгагүй бэлтгэлийн сацуу амин дэм, уураг хэрэглэх нь булчинлаг, гуалиг болоход их чухал уу?

-Энгийн хоол идэхэд 3-4 цагийн дараа бүрэн шингэдэг. Харин уураг 30 минутын дотор шингэж хүний биеийн бүх булчинг тэжээдэг. Ер нь бол мэргэжлийн бус хүн бол заавал уураг хэрэглэх шаардлагагүй. Мэргэжлийн тамирчид ачаалалтай бэлтгэлийн үеэр алдагдсан эрч хүчээ уургаар нөхөх нь зүйтэй.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Өдөрт хэчнээн цаг бэлтэл хийвэл хамгийн үр дүнтэй байдаг вэ?

-Зарим хүн бэлтгэлээ 2-3 цагийн турш хийдэг. Тэгснээр 100 хувь үр дүнд хүрч чадахгүй. Би нэг удаагийн бэлтгэлээ нэг цаг 10 минутаас хэтрүүлдэггүй. Зарим хүн жаахан бэлтгэл хийж байснаа утсаа оролдоод л амраад байдаг. Энэ их буруу. Тэгэх хооронд халсан булчин нь буцаад хөрчихдөг. Бэлтгэлийн зөв дэглэмээс гадна амралт их чухал.

Би нэг удаагийн бэлтгэлээ нэг цаг 10 минутаас хэтрүүлдэггүй. Зарим хүн жаахан бэлтгэл хийж байснаа утсаа оролдоод л амраад байдаг. Энэ их буруу.

-Ажил, мэргэжил, цаг завны боломжоосоо шалтгаалж, зарим нь өглөө, нэлээдгүй хэсэг нь оройн цагаар бэлтгэлээ базаадаг. Ялгаа бий юү?

-Зарим хүн хичээллэж эхлэхээсээ өмнө өндөр үнэтэй фитнесс, туршлагатай дасгалжуулагч хайгаад байдаг. Тэгээд зарим нь бүр гэр, ажлаасаа хол байрладаг фитнесст бүртгүүлчихдэг. Заавал гял цял болсон үнэтэй бус энгийн хэрнээ цэвэрхэн гэр, ажилтайгаа ойрхон газар хичээллэх нь зүгээр. Хамгийн чухал нь бэлтгэлээ таслахгүй, уйгагүй л хичээх хэрэгтэй. Яг тодорхой нэг цагт өдөр бүр бэлтгэлээ базаагаад байхаар хүний бие дасчихдаг. Тэгэх тусам үр дүнд хурдан хүрэх магадлал  ихэснэ. Жин хасах зорилготой байгаа хүмүүс өглөө өлөн элгэн дээрээ хөнгөхөн дасгал хийх их зүгээр.

-Бэлтгэл хийж байгаа үед ямар бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй вэ?

-Би ихэвчлэн тахианы цээж мах, чихэрлэг төмс, ногоо хэрэглэдэг. Харин энгийн хүмүүс заавал тахианы цээж мах хэрэглэх шаардлагагүй. Өөх, давсыг огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. Бараан мах хүнсэндээ хэрэглээд, ногоог шарж бус жигнэж хэрэглэх хэрэгтэй. Давс өөх барьчихаад, удаан задалдаг юм билээ.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Хамгийн хэцүү нь хоолны дэглэм барих. Дуртай амттанаасаа татгалзаж чадалгүй тэсгэл алдах үе гардаг уу?

-Тэгж өөрийгөө хуурч болохгүй. Би өөрийгөө л хорлож байна гэсэн үг. Их тэвчээр шаарддаг. Сая Азийн АШТ-ээс ирснээсээ хойш гурван хоног монгол хоолоо идлээ. Маргаашнаас хоолны дэглэм барьж эхэлнэ.

-Бодибилдинг, фитнесс нэлээн зардал өндөртэй спорт гэдэг. Сард ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулж байна вэ?

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Зардал өндөртэй шүү. Ганцхан уураг 200,000, судас тэлэгч 140,000 гээд л талийж өгнө. Багадаа сард сая гаруй төгрөг зарцуулж байна. Германы алдарт “Power Nutrition” брэнд надаас гадна дөрвөн тамирчинг ивээн тэтгэдэг. Тэдний буянаар санхүүгийн асуудал маань нэлээн хөнгөрсөн. Би “Power Nutrition”-г хоёр жил гаруйн хугацаанд хэрэглэж байна. Энэ хооронд өнөөгийн амжилтдаа хүрсэн гэхэд хилсдэхгүй. Чанартайгийнх нь л илрэл байх.

-Та хэзээнээс тэмцээнд оролцож эхэлсэн бэ. Анхны амжилтаа УАШТ-д гаргасан гэл үү?

-Тэгсэн. 2013 оны УАШТ-ээс хүрэл медаль авсан. Тэр миний хамгийн анхны амжилт.

-Та УАШТ-д оролцож эхэлснээс хойш ганцхан удаа буюу 2015 оныхд медалиас мултарсан. Тэр үед сэтгэлээр унасан уу?

-Фитнессийн төрөлд өрсөлдөж, IV байрт орсны дараа бага зэрэг сэтгэлээр унасан. “Бэлтгэлээ улам чамбайруулж, хичээнэ ээ” гээд л өөрийгөө зоригжууллаа.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

-Тив, ДАШТ-д амжилт гаргасан тамирчдад төр засгаас урамшуулал олгодог. Та ер нь Азийн АШТ, ДАШТ-ий амжилтаа үнэлүүлж, мөнгөн урамшуулал авсан уу?

-Огт аваагүй. Би гэлтгүй манай тамирчдаас хэн нь ч Төр засгаас мөнгөн урамшуулал аваагүй. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медаль авсныхаа дараа Г.Угалзцэцэг бид хоёр ЭМСЯ-хантай уулзаж, хөөцөлдсөн ч бүтээгүй. Бүгд л тэмцээнд оролцохдоо эрвийх дэрвийхээрээ зардлаа олоод л явдаг. Өнгөтэй, өөдтэйгөө барьцаанд тавих нь ч бий.

-ДАШТ-ий бэлтгэлээ хэзээнээс базааж эхлэх вэ? Аваргалах зорилготой оролцох нь мэдээж.

-Би өөрийгөө мундаг тамирчин гэж хэзээ ч боддоггүй. Дөнгөж л суралцаж эхэлж байна. Харин хувь хүнийхээ хувьд өнөөгийн байгаадаа 100 хувь сэтгэл хангалуун явдаг. Дэлхийн аваргын бэлтгэлдээ өнөөдөр орно. Арванхоёрдугаар сар хүртэл хоолны дэглэм барьж, ачаалалтай бэлтгэл хийнэ.

Ярилцсанд баярлалаа.

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

 

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан

 


Г.Гансаруул: Би 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө өөрчилж чадсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.