Улстөрчдийг шүүмжлэн, хатуу үгээр хайр найргүй чичлэх дуртай реппер залуу хэлсэн үг, хийсэн алхмаасаа хэзээ ч ичдэггүй, шударга нь дэндсэн гэмээр илэн далангүй зантай. Тиймдээ ч мань эр хип хоп маягийн гоёлоо “Монгол бараа”- наас авдаг болохоо нуугаагүй юм.
Элдэв бичиг, загварыг нь тоолгүй зүгээр л өөрт таалагдсан өнгөтэй хувцсаас хамгийн том хэмжээтэйг сонгодог гэсэн. Үүгээр ч барахгүй, хүнсний зүйлээ “Бөмбөгөр” худалдааны төвөөс цуглуулах дуртай юм байх. Энэ жишгээр дуучин залуу саяхны нэгэн өдөр тус төвөөр тэнэсэн бөгөөд хоёр тороор дүүрэн хүнсний бүтээгдэхүүн, ногоо худалдан авч их л тайван алхаж явсан.
Тус төвийнхөн реппер эртэй танимхайран мэндчилж, уран бүтээлийг нь дэмжиж явдгаа ч хальт дуулгаад авсан шүү. “Ээждээ туслахын тулд зах дээр тэрэг түрсэн ч ичихгүй” гэж ярих дуртай Gee өдгөө шинэ дуунуудаа гаргах гээд тун завгүй байгаа аж.
Р.ЕСҮЙ /Duulian/