Нийгмийн ноцтой “өвчлөл”

Сүүлийн таван жилд гэр бүл салалт тоогоо алдаад байна. Өнгөрсөн онд  манай улсын 1500 гэр бүл салсан гэсэн мэдээлэл байна.

Азийн орнууд дундаас харьцангуй залуудаа буюу 18-25 насандаа амьдрал  зохиодог манай улсын ирээдүйн нүүр царай болсон залуус маань өнөөдөр хоёрдох, гуравдагч амьдралаа зохиох нь энгийн үзэгдэл болжээ. Энэ нь мэдээж хүний эрхийн асуудал хэдий ч үүний араас гарч буй  хор уршигууд тоймгүй байгаа нь тодорхой. Энэ нийгмийн эмзэглэмээр асуудлыг харж, халаглаж суух биш бодитой хүнд хүрсэн зүйл хийх хэрэгтэй байна.  Аливаа зүйл хоёр талтай байдгийн адилаар гэр бүл салалт нь дан ганц архидалт, хүчирхийлэл, араар тавилт биш юм. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хоёр маш өчүүхэн зүйлийг том болгож маргадаг байна. Үүнээс болж нэг нэгнийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжлож, сэтгэлд нь том хар толбо үлдээдэг байна. Нэг удаа сэв сууж хөрсөн амьдрал дахин сэргэхэд их хугацаа шаардагддаг.

Өнөөдөр олон гэр бүл салж, тусдаа амьдарч, хүүх‎эд өнчирүүлж, бусармаг гаж зүйлрүү илүү их шунан автаж байгаа нь мэдээж нийгмийн олон асуудалтай холбоотой. Тэгсэн хэдий ч бид өөрсдөө нэгийг бодож, хоёрыг тунгаах л хэрэгтэй. Гэ‎рлэсэн хойноо салах асуудалтай тулгарах нь ханиа х‎эрхэн сонгосон б‎‎э гэдгээс эхэлнэ. Маш ухаалгаар хандаж чадаагүйгээс зовлон амсаж байгаа тохиолдлууд байсаар л…Хамгийн гол нь үүний цаана алдрай бяцхан үрс маань элэг бүтэн өсч чадахгүй байна. Өнөө цагт зарим охид мөнгөт‎эй баян хүнтэй л суувал бүх зүйл сайхан болно гэж ташаа боддог. Энэ нь улмаар алдаа болж салалт руу түлхэдэг.

Бэлэн мөнгөтэй хүнтэй суух нь бидний амьдралд төдий л аз жаргал авчирч чаддаггүй. Энэ нь удахгүй зугаа цэнгэл болон хувирч дуусдаг. Эд хөрөнгөнд нь болоод гэрлэж буй хүн ‎эрх чөлөөгөө худалдаж буй хэрэг ‏юм. Бидний өвөг дээдэс хүнтэй сууж гэр бүл болохдоо удам судрыг нь хардаг байсан. Харин орчин үеийн хүмүүс байр, машин, албан тушаал, цаашлаад царай зүс бие хааг нь хүртэл шинждэг болсон нь нууц биш. Яг үнэндээ дээрх материаллаг зүйлс нь нэг л өдөр салиханд хийсээд алга болохыг хэн ч мэдэхгүй. Өнөөх сайхан царай нь цагийн эрхээр  гундана шүүдээ. Хүний дотоод гоо сайханд нь дурлаж, өөрийнхөөр нь хайрлаж чадвал амьдрал гэдэг чинь үнэхээр амттай салахын аргагүй чихэр юм. Бие биедээ итгэж, нэг нэгнийгээ хүндэлж амьдрах нь эрүүл харилцааг бий болгож, урт удаан сайхан амьдралыг бэлэглэнэ. Сална гэж яарахын оронд харилцаагаа сайжруулна гэж нэг бодоод үзэхэд илүүдэхгүй шүү.

Д.Ариун

 сайтпродвижениеtopod.inпрограмма для взлома покерааквалоо ценыгде быстро сделать кредитную картуjugar tragamonedas gratis sin descargar cleopatrabest uk escortbedava gazino video slot oyunlar?William hill vegas casinoalteza travel companyпохудеть марьинокарта кредитная без справок альфа банкпомошник при подъеме на килиманджаров танзании в ¤нвареотзывы сафари танзани¤кредитование малого бизнеса актуальностьтуры на май 2015 годафирменные блокноты яндексаалюминиевые кастрюли с утолщенным дномкастрюля из чугунаcaricature photo onlineзагранпаспорт в украине ценауправление репутацией в сети интернетсип панели спбуреаплазма при беременности лечить или нетзимний каркасный дом


Нийгмийн ноцтой “өвчлөл”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.