Бурханч сэтгэлээс гардаг Буг ч сэтгэлээс бүтдэг /Д.Данзанравжаа/

147375795457d7c302cf46fӨнөөдөр Б.Мягмарын нас нэмж, намба суусан баярын өдөр тохиож байна. Тэрбээр энэ хорвоод мэндлээд 50 жил болжээ. Түүний үр хүүхэд хань ижил нь төрсөн өдрийг дуу шуутай, баяр хөөртэй  нижгэр сайхан тэмдэглэж өгөв. Б.Мягмарт төрсөн өдрийнхөн баяр нэг их баярлуулсангүй. Гэхдээ энэ тухайгаа гэрийхэндээ хэлсэнгүй.

Өдий олон жил амьдрахдаа Бурхан байдаг гэдэгт итгэж шүтэж, буруу зүйл хийж үр хүүхдээ зовоохгүй байхсан гэж бодож явдаг байсан боловч хүн гэдэг цагаа тулахаар ирээдүйг биш өнөөдрийг л бодож шийдвэр гаргадаг бололтой юмаа.

Тэднийх хоёр сайхан хүүтэй. Эхний хэдэн жил тэр 2-т тийм ч амар байгаагүй гэхэд болно. Хадмынд амьдарч тогтсон цалинтай ажил байхгүй. Эхний хүүхдээ насны залууд юугаа ч бодолгүй гаргасан юмдаг. Түүнийг нь хадмууд нь өсгөж өгөхөд тэгэх л ёстой гэж бодож байснаас өөр зүйл бодож явсангүй. Харин  жилийн дараа 2 дахь хүүхдээ олчихоод байхдаа хоёулаа гаргах уу яах уу гэж тээнэглзэн сэтгэл нь түгшиж байсан. Яагаад гэвэл бас л хадмынхаасаа тусдаа гарч чадаагүй тэднийд л амьдарч тэр хүмүүсээр тэжээлгэж, хүүгээ харуулж байсан болохоор тэр байх даа. Хоёулахнаа яахаа мэдэхгүй эхний 1-2 сар нь гарвал гараг гэж эхнэр хүнд ажил хийж, дасгал хийж байсан ч ээж аавдаа үр нь болж ирэх хувьтай хүү байсан юм болохоор тэр бүгдийг даваад ээж аавдаа ирсэн билээ миний бага хүү.

Түүнээс хойш таван жилийн дараа удаах буюу гуравдахь хүүхэд маань олдсон билээ. Тэр үед эргэлзэж тээнэглэзэхгүй эхнэр бид хоёр шууд авахуулахаар шийдэн эмнэлэг орж үзүүлээд авахуулах гэснээ эмчид хэлэхэд эмч “Өдөр 16.00 цагт төрөх тасгийн …. тоот өрөөнд ирээрэй” гэж хэлэхэд нь “за” гээд л гарсан. Тэгэхдээ нэг зүйл буруугаараа эргэхэд амархан юм байдаг юм байна лээ. Хэрвээ тэр үед эмч болохгүй “та 2 гарга” гээд аашилсан бол ………

Эсвэл бид хоёр тусдаа гарчихаад өөрийн гэсэн гэр оронтой байсан бол авахуулах тухай огт бодохгүй явах ч байж мэдэх юм.

Өдөр 16.00 цаг гээд хэлсэн газарт нь очиход эхнэрийг маань аваад явсан удалгүй “авахуулчихлаа” гээд л гараад ирсэн. Бид хоёр тэр үед хэрвээ авахуулахгүйгээр хүүхдээ гаргасан бол хоёр хүүд маань хань болох хөөрхөн охинтой болох байсан юм гэсэн. Түүнээс хойш бид хоёрт дахин үр заяагаагүй юм даа. Би ингэж амьдраад хэрэггүй гэж бодож зүтгэсэний эцэст удалгүй тусдаа гарч өөрийн гэсэн гэр оронтой болсон. Одоо хоёр хүү минь эрийн цээнд хүрчээ өнөөдөр бага хүү маань нэг хөөрхөн охин дагуулан ирж баяр дээр баяр нэмлээ. Түүний дүү нь гээд алаг нүдтэй охин хэрвээ гарсан бол ийм л охин байх болов уу гэж хэлмээр хөөрхөн охиныг дагуулан ирсэн юм. Түүнийг харан одоогоос олон жилийн өмнө эмнэлэгт авахуулсан охиноо санан дурсаж уйтгарлан сууна. Тэр явдлаас хойш өнөөдрийг хүртэл тэр хорвоод мэндэлж чадаагүй бяцхан үрийг бодож шаналсаар ирэв. Шаналах болгондоо өөрийнхөө арчаагүйг түмэнтээ буруутгаж байсныг хэн ч мэдэхгүй нь гаслантай.

“Ээж аавдаа ирж чадаагүй тэр жаахан үр минь тухайн үед тэнэг болчимгүй шийдвэр гаргасан аав ээжийгээ уучлаарай. Биднээс илүү сайн хүмүүст үр нь болон мэндэлсэн гэдэгт аав нь үргэлж итгэж явдаг юм шүү. Миний охин”.

Хонгорзул


Бурханч сэтгэлээс гардаг Буг ч сэтгэлээс бүтдэг /Д.Данзанравжаа/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.