Р.Анхням: Ажил ихтэй үедээ нүүрээ угаасан болоод л юу таарснаа өмсөөд гардаг

Монголын кино урлагт өөрийн орон зайгаа тогтоож “секси” гэсэн имижийг бүрдүүлж чадсан жүжигчин бол Р.Анхням билээ. “Үнсэлт” хэмээх кинонд нүцгэлж олны танил болсон тэрбээр нэг хэсэг “Захиалгат инээд” хамтлагийн гишүүн болж хошин шогт ч хүч үзээд амжсан. “Хоёр шөнө гурван өдөр” кинонд мөн л тэрээр секс дүр бүтээсэн нь олон залуусыг араасаа дагуулах болсон билээ. Тиймдээ түүнийг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн залуучууд нэрлэж, нүцгэн зураг нь нэг хэсэгтээ сайтуудыг чимэх болсон гэдэг. “Ээж маань намайг хүүхэдтэй бол, ачаа үзмээр байна гээд шахаад байна” хэмээн ярилцлага өгч явсан тэрбээр хайртай залуу нь харамсалтайгаар амиа алдсаны дараа дахиж найз залуутай болохгүй гэж хэвлэлээр ам гарч байсан удаатай. Нэг хэсэгтээ тайз, дэлгэцийн урлагаас хол байсан тэрээр Хятад улсын зохиолоор бүтсэн “Чонон Сүлд” хэмээх уран бүтээлд гол дүр бүтээн урлагтаа эргэн ирсэн билээ. Тэгвэл “Секси” гэх тодотголтой жүжигчин бүсгүй маань саяхан нүүрномондоо буддаггүй зургаа дэлгэн охид бүсгүйчүүдээ уриалсан байна шүү. Тэрээр бичихдээ “Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Бидний ажлын онцлогоос болоод нүүр номонд ихэнхдээ нүүрээ будаж янзалсан аятайхан байх үеийн зургаа оруулдаг. Тэр зургийг хараад дандаа л ийм байдаг юм байна гэж битгий бодоорой. Зарим охидууд маань намайг /жишээ нь/ дандаа л гоё сайхан явдаг гэж боддог байх. Үгүй шүү. Ажил ихтэй үедээ нүүрээ угаасан болоод л юу таарснаа өмсөөд гардаг үе байнга шахуу болдог. Та нар байгаагаараа л үзэсгэлэнтэй. Хэн нэгнийг даган дуурайх эсвэл өөрийгөө голж гоочлох хэрэггүй. Чи бол давтагдашгүй” гэсэн нь олон залуусын талархлыг хүртээд байгаа юм.

PHOTONEWS.MN


Р.Анхням: Ажил ихтэй үедээ нүүрээ угаасан болоод л юу таарснаа өмсөөд гардаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.