Кардашиан-Женнер хэмээх гэр бүлийн бага охид болох загвар өмсөгч Кендалл Женнер, Кайли Женнер нар Трибека барилгад 7,35 сая доллараар түрээслэдэг пентхаусны лифтэнд гацсан тухайгаа цахим ертөнцөөр зарласан юм.
Нью Йорк хотын загварын шоу дуусч, эгч дүүс найзууд болох Хайли Болдвин болон Жордин Вудс нартай гэрийнхээ лифтэнд хагас цаг хэртэй гацсан аж.
Энэ тухайгаа өөрсдийн цахим хуудсаар ихэд бухимдалтай илэрхийлсэн юм. Түүнчлэн охид лифтний товчлуурыг удаан дарснаар лифт гацсан гэж эх сурвалжууд ярьсан төдийгүй лифтний засварын мөнгийг Кардашиан-Женнер нараас гаргуулна гэсэн байна. Харин барилгын эзэмшигч Стивен Шналын хэлснээр, барилгын лифт нэг бус удаа гацаж байсан. Мэдээж бид тэр даруйд засварлаж байсан, гэхдээ энэ удаагийн үйлчилгээний зардлыг охидоос гаргуулахгүй гэдгийг хэлжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ