Над шиг ийм эхнэр битгий болгоорой залуус аа

200014457-001Сайн байна уу. би бол ид насан дээрээ яваа энгийн нэг гэрийн эзэгтэй. Бид гэрлээд 10 жил болж байна. 3 хүүхэдтэй хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдарч байна.

Нөхөртэйгөө анх танилцаад хайрлаж дурлаад хамаг бүхнээ зориулаад сууж байлаа. Хэзээнээс нэг нэгнээ үзэн яддаг нэг нэгэндээ дургүй, нэг нэгнээ үл тоодог болсныг мэдэхгүй юм. Уйлах инээх олон л зүйл болж байсан, эмэгтэй хүний амьдралдаа үздэг бүх л зовлон жаргалыг үзсэн байх. Тэгээд л муу эхнэр болсон доо. Нөхрөө сайн нөхөр байсан гэж хэлж чадахгүй ээ, анхнаасаа л муу нөхөр байсан. Нэг зангаараа байгаагүй хэлдэг байсан шигээ хайрлаагүй,халуун дотно байгаагүй,хайр халамжаар дутаасан, хүлээлгэж цөхрөөсөн.

Эхний хэдэн жил уйгагүй хүлээдэг байсан гэртээ ирэхийг нь, надтай ярихыг нь, намайг хайрлахыг нь, сүүлдээ хаясан, намайг гэхгүй өөр хүмүүсийг гээд явдагийг нь мэдсэн. Ил шулуун баригдчихгүй ч хэзээд бэлэн зэлэн явдагийг нь ойлгосон, хүн хайр халамж хүлээж залхаад өөрөө хайгаад явдаг юм шиг ээ. Би бас тэгсэн намайг гэсэн намайг хайрлах гэсэн хүн болгонтой явсан тэглээ гээд сээтэн хаясан болгонтой биш шүү. 2-3 хүн байсан байх. Тэгж байж намайг ганцаардуулж намайг гансруулж амьдаар минь хатааж байгаа нөхрөөсөө өшөө авч өөрийнхөө сэтгэл зүрх сэрэл мэдрэмжээ түр ч атугай хуурч байсан.

Эрчүүд та нар найз найз гэж их итгэдэг хажууд чинь хамгийн дотно хар багийн гээд итгэж байдаг найз гээд явж байгаа хүн авгайг чинь өөр нүдээр хараад боломж гарвал үзчих гээд явдагийг ухаарарай. Тийм хүний урхинд анх орсон доо.

Тэр явдал тэгэс хийгээд мартагдсан, нөхөр нөгөө л янзандаа үндсэн хэдэн байрлал, улиг болсон үнсэлт, хангаж чадахгүй, хийх зай нь холдоод л хүний урманд ганц сайхан үг хэлэхээ больсон. Зодож нүддэг болсон тэгэх бүрт нь хариугаа авдаг байсан даа. Яахав минь сэтгэлээ хуурж өөрийгөө аргадаж байгаа ганц хэлбэр минь юм даа,.

Би нөхрөө хайрлаагүй хүлээгээгүй гэж бодож байна уу,хамаг чадлараа л халамжилж энхрийлээд янз бүрээр харьцаагаа аврах гэж оролдсон. Нөгөө л нэг мөс хэвээрээ. Би тэгж гэртээ алцайж хэвтэж нөхрөөрөө тэжээлгээд хийх юмгүй хүнтэй зугаацаж байсан гэж битгий бодоорой.

Төрөн төртлөө ажил хийж аль байдгаараа амьдралаа авж явах гэж хичээдэг байсан. Нөхрөөсөө авах биш нөхөртөө өгдөг тийм л эхнэр байсан. Нөхөртөө харилцаагаа сайжруулая, халуун дотно байя гэхээр за л гэнэ тэгээд өөрчилж байгаа юм юу ч байхгүй. Хэсэг хамт байгаад л залхана өөр хүн хүснэ, харьцуулна, яахав вэ над шиг хүүхэдтэй, дундаж настай хүн тэгж чөлөөтэй орж гараад олон хүнтэй уулзаж учраад байх цаг зав байх биш ажил амьдралынхаа завсараар ганц хоёр учрал байсан.

Нөхөр бид 2-н харилцаа сүүлдээ авах юмгүй боллоо. Байнгын хэрүүл уур уцаар цөхрөл, энэ бүхнээс залхаад салая гэсэн ч үр хүүхдүүдээ бодоод салж чадахгүй хамт амьдарч байна. Улам л утгагүй болж байх үед нэг залуу гарж ирлээ. Намайг халамжлаад л сайхан үгсээр булаад л чихэн дээр цэцэг ургуулаад л нэлээн удлаа. Хагсаж хөрж гүйцэн би ч боломжийг алдаагүй ээ. Нилээн удаан уулзсан сүүлдээ утгагүй болж ирдэгийн байна. Зөвхөн секс байгаад сэтгэл байхгүй, нөхөртөө хайртай байгаад секс байхгүй. Яамаар ч юм бэ дээ.

Миний уулзаж учирч байсан хүмүүс бүгд л эхнэртэй, найз бүсгүйтэй, жигтэйхэн сайхан үнэнч, халамжтай нөхрүүд. Яг цагаа тулахаар яаж шинэ хүн үзэх үү, яаж шинэ таашал мэдрэх үү гэсэн л бодолтой эрчүүд. Миний нөхөр ч тийм бодол сэтгэлээр оройжин утсаа ухаж, шөнөжин өөр хүүхэн хүсэж явдагийг нь би мэднэ.

Хорвоо угаасаа ийм юм уу эсвэл ийм болчихоод байгаа юм уу бүү мэд. Сүүлийн үед бүх юм утга учиргүй хий хоосон санагдаад байдаг боллоо. Юуны төлөө яах гэж гэр бүл болж, яах гэж эхнэр нөхрийн дүрд хувираад явдаг юм бүү мэд.

Эр нь ч эм нь ч адилхан бүгд л цагаа тулахаар уйддаг залхдаг, 1000 шинэ хүн байгаад удах тусмаа нөгөө уйдсан нөхрөөс ялгаагүй болно. Анхаасаа л гэнэн сайхан сэтгэлд минь сэв суулгалгүй үнэнч байж хайр халамж сайхан үгээр дутаагаагүй бол ядаж өглөө хамт сэрж, орой хамт орондоо ордог байсан бол хийсэн хоолыг минь халуунаар нь иддэг байсан бол, хүссэн үед минь хайрладаг байсан бол,өөр хүн руу харах нь битгий хэл бодох ч сэдэл өгөхгүй хайрласан бол адилхан л хайрлах байсан юм

Би хайрлаагүй биш ээ хайрлаж хүлээж турж, таргалж өөрийгөө өөрчилж янз бүрээр л өөрчлөгдөж үзсэн дээ. Эмэгтэй эхлээд хайрлана, хайртай хүнээ өөрөөс нь илуу хайрлахыг хүлээдэг, хардаг, гомдож тунирхаад ааш нь олдохгүй уурлаж уцаарлаад үглэж яншиад гомдоллоод байвал хайр чинь дутаад байнаа

Одоо хайрлаж байгаагаасаа илүү их үнсэлт илүү их энхрийлэлийг хүсэж байна гэсэн үг. Тэрийг нь өгч чадахгүй хөлдүү царайлаад нэгэн хэвээрээ байвал эхнэрүүд чинь миний араас орох байх Эрчүүд минь жоохон мэдрэмжтэй, сэтгэлтэй байж хажуудхаа ажиглаж хэлсэн үгийн сонсож өөртөө тусгаж байгаарай.

Энэ л хаачив гэж энийг хэн тоодог юм гэж хандаж болохгүй, хандрах хажуунаас нь хазчих залуус өчнөөн байдаг юм. Би ч сайн эхнэрийн дүрд тоглохгүй ч өөртөө таарсан нөхөртэйгөө үр хүүхдээ өнчрүүлчихгүй хорвоог туулна л гэсэн байгаа,

За та бүхэн юу гэж харааж ч зүхсэн хамаа алга. Амьдрал угаасаа ийм л байна,1000 тийм биш гэсэн ч байгаа үнэн байдал ийм байна. Хүний амьдралд тохиолддог туулах ёстой зүйлсийн нэг л гэж бодож байна.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Над шиг ийм эхнэр битгий болгоорой залуус аа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: NAO,I Огноо: 14 September 2016 Reply

SALAACHDE UTGA UCHIRGV INGJ AMIDARCH BSNAAS AMIDRAL BAYLAGSHDE HAIR GJ OGTOOS ALGA NUXURCHN UURUUSCHN UIDAJHAJ

Нэр: 1111 Огноо: 15 September 2016 Reply

авч суугаад хүүхэд гаргуулаад авсан бол энэ 1 юм одоо хаачвал гэж гээд үл тоож эхлэнэ.Энэ бараг бүх эрчүүдэд байдаг зан байх. Айлийн сайхан охиныг авч суучихаад гургалдай шиг донгодож байснаа санахгүй юмаа гэхэд ядаж үрийн минь эх гээд хүндэтгэлтэй хандаж байвал тарган бүдүүн болсныг нь гайхаад л сууж байдаг шүү дээ үнэндээ гомдмоор л байдаг. тэглээ гээд бас шууд салж болохгүй 10 жилийн амьдрал гэдэг эмэгтэйчүүд бидний хувьд бол бас их хугацаа шүү дээ бид л илүү их амьдралд нугачуулсан байдаг. Үр хүүхдээ хойд урдах гар харуулж болохгүй тийм болохоор л тэсээд бас тэсээд л амьдрахаас өөр аргагүй болж байгаа юм даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.