Их Британийн сайхан бүсгүйчүүдийн нэг, дуучин Черил Коул өчигдөр Парист болсон шоунд оролцсон байна. Тэрбээр шоуны өмнө LBD зочид буудалд байрлажээ.
28 настай дуучин бүсгүй энэ үеэр 320 фунтын үнэтэй “Ксуби” даашинз, “Чарлотте олимпиа” брэндийн 740 фунтын үнэтэй гутлаар гоёсон нь фэнүүдийнх нь төдийгүй загварынхныг алмайруулсан гэнэ.
Шар хэвлэлүүдэд бичсэнээр Черил Коул Их Британийн алдартай бүсгүйчүүдийг бодвол Итали, Парисын загварыг эрхэмлэгч аж. Тиймээс гутал түүний хувьд номер нэг бөгөөд хэдэн фунтын үнэтэй байсан ч худалдаж авдаг гэнэ. Одоогийн байдлаар Черилийн Лондон дахь гэрт нь 170 гаруй гутал байгаа гэж түүний үйлчлэгч бүсгүй ам алдсан удаатай.
Тэрбээр өнөөдөр Лондонд “Girls Aloud” хамтлагийн оддын нэг Сара Хардингтэй студийн ажилтай аж. Черил “Vogue ТВ”-д өгсөн ярилцлагадаа “Хамтлагийн 10 жилийн ой ирэх арваннэгдүгээр сард болно. Үүнээс өмнө амжуулах ажлууд их учраас маш завгүй байгаа” гэжээ.