Салсан эхнэр минь сарын тэмдгээ архинд хийж өгсөн байсан

6Сайн байцгаана уу?

Би өөрт тохиолдсон явдлаасаа бичихээр шийдлээ. Би 40 гарсан эрэгтэй. Өмнө нь амьдралтай байсан. Одоо хүнтэй суугаад  хүүтэй болсон. Энэ амьдралдаа маш их сэтгэл хангалуун байдаг. Би архи их уудаг, нэг уухаараа  нэлээд олон өдөр  үргэлжлүүлэн уудаг. Эхнэр минь маш сайн эмэгтэй

байдаг. Би архины асуудлаа шийдэнэ дээ л гэж боддог гэвч шийдэж чадахгүй л байна. Хажуудах хань ижил, үр хүүхдээ зовоож байгаагаа сайн ойлгодог ч гэсэн нэг л өдөр архийг хаяна гэж боддог. Заримдаа өчнөөн мөнгөөр ууж, эхнэрээ гомдоосноо бодохоор шаналж, үхмээр санагддаг. Бүр сая, сая  төгрөг, үнэтэй утсаа хэд хэд хаясан. Салсан эхнэрийн дагуул 1 хүү байдаг одоо 20 гарсан гэр бүлтэй.Миний өмнөх амьдрал эхний 1-2 жил сайхан байсан. Намайг хөдөө ажлаар яваад шөнө ирэхэд эхнэр маань ажлын газрын жолоочтой нэг оронд шал согтуу төрсөн биеэрээ унтаж байгаад баригдсан. 3сартай жирэмсэн байсан. Тэгээд л хэрүүл, хэл ам салахаа больсон. Өмнөх амьдралдаа дэндүү гашуун , нохой шиг хөөгдөж, орцонд амьдарч,эхнэр  гадуур хүнтэй явалдаж, хүүтэйгээ нийлж хөөж тууж, зодолддог байсан. Намайг хүн гэж үзэхээ больж, хүүтэйгээ гэр орныхоо асуудлыг шийддэг, надаас нууцалдаг болсон. Хааяа согтуу очихоор шөнө хөөгөөд явуулдаг. Би ч эхнэртээ хайртай гээд хөөгдөөд л амьдардаг байсан. Намайг зайлаад өг, намайг аваад явах хүн байна гээд л хөөдөг, хайртай гэхээр Үхсэний чинь хайр, хөгширч үхэж байж гээд л загнадаг, хөөдөг байсан. Тэгээд ажлынхаа газрын 2-3 жолоочтой явалдаж, гэртээ ч ирж хонохоо больсон. Сүүлдээ намайг хөөж явуулаад би ээж, аавтайгаа хамт амьдрах болсон. Миний хувьд зээл юм хөөцөлдөхөөр чи байхгүй дэмий байдаг юм гээд нэрийг минь амьдардаг газрынхаа бүртгэлээс хассан, байшин хашаа  гээд бүх баримт бичгээ өөрийн нэр дээрээ болгож, өрх толгойлсон эмэгтэй болсон байсан. Би хаягаа аав, ээжийн хаяг дээр шилжүүлсэн. Ганцхан гэр бүлийн батлах дээр л нэр минь байсан. Эхнэр хааяа сайхан ааш нь хөдөлхөөр ирж, гэртээ аваачдаг, муухай ааш нь хөдөлхөөр хөөдөг тиймэрхүү маягтай ээж аавтайгаа хамт 6 сар амьдарсан. Эхнэр ирж гэр бүлээ салгая, эд хөрөнгийн маргаангүй биз дээ, гээд л ам авдаг байсан. Би ч архи уусан миний буруу гэж өөртөө бурууг өгч, сүүлдээ тэр амьдралаасаа залхаж эхэлсэн. Тэгж яваад энэ эхнэртэйгээ танилцсан. Гэр бүлээ салгах ,өөр хүнтэй суух болсноо өмнөх эхнэртээ хэлсэн салахгүй гээд  энэ эхнэрийг мөрдөж, өдөр шөнөгүй хэл ам, хараал хийж, ажлын газарт нь өргөдөл бичиж, бүр шат дараалсан яам уруу хүртэл бичсэн байсан. Шөний 4 цагт мессеж бичиж, хараал хийж, аргаа бараад бид 2 цагдаад хандаж байсан. Би шүүхээр салах өргөдөл өгч 3-6 сар хэл ам хэрүүл хийж салсан. Салсан эхнэр өвчтэй хорт хавдар туссан гэж шүүхээр 8 сая төгрөг надаас нэхэмжлээд, худлаа ямар ч өвчний оношгүй байсан. Салсан ч суусан эхнэрийн ажлын газар, ер нь хаанаа л бол хаана мөрдөж, мөшгөж, салсан нөхөртэй нь суусан эхнэртэй нь нийлээд аль болох муу муухай болгоныг нь олж авах гэж тагнуул хүртэл явуулдаг байсан. Би архи уухаараа салсан эхнэртэйгээ утсаарярихаар архи мөнгө бариад л хаана очих вэ? гээд Одоо бүр хайртай минь гээд л өмнө байсан хүн биш их л хайртай гэдгээ мэдсэн бөөн хайр ярьсан хүн байдаг. Аль болох нууцаар уулзах  санал тавьдаг, хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж хүлээж байна шүү гээд л нөгөө надаас салсан хүн биш ээ, хүн яаж ингэж өөрчлөгддөг байнаа гэж гайхаж байлаа. Тэгсэн надад хараал хийж, сарын тэмдгээ архинд хийж өгсөн байсан. Тэгээд би архи уухаараа утсаар яриад очдог болсон. Эрүүл болохоороо би яах гэж тэр балай хүүхэн дээр очсон юм болоо гэж бодохоор шаналж үхмээр болдог. Хуучин эхнэр дээрээ очиж хонож явсан гэдгийг хэд хэдэн удаа эхнэр минь мэдсэн ч –Чи  явмаар байвал яв. гэж хэлдэг би салж чадахгүй. Миний одоогийн хань минь дэндүү сайхан, сайн эмэгтэй өөлж хэлэх ч зүйл байдаггүй.Салсан эхнэрээ хараад яаж би ийм царай муутай хүнд хайртай болж байсан юм бол гэж гайхдаг. Тэр муухай юмаа надад өгч намайг бузартуулсан байсанд одоо их дургүй хүрч байна. Ер нь хүнд муу муухай юм хийвэл өөрт нь эсвэл үр удамд нь нүгэл нь хүрдэг гэдгийг мэддэггүй л юм байхдаа. Би хүнээр хариу юм хийж болох ч ээжийгээ зовж, ядарч явахыг хүү минь хараад хамт л зовно шүү дээ, гэж бодоод зүгээр л орхисон. Хамт байгаад сайхан амьдарч чадаагүй байж, намайг гайгүй амьдраад явахаар араас зулгаацалдаад чамгүйгээр амьдарч чадахгүй байна гээд хараал хийгээд байгаа хүнийг ойлгохгүй л юм.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Салсан эхнэр минь сарын тэмдгээ архинд хийж өгсөн байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.