Хөтлөгч Э.Уянга топ модель Э.Одгэрэлийг өмөөрч үзэгчдээ “загнав”

uyangaМҮОНРТ-ийн олон ангит “Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр анх олонд танигдсан хөтлөгч Э.Уянга өдгөө “UBS” телевизэд харьяалагдаж буй. Их сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлийнхээ чиглэлээр багагүй хугацаанд ажиллаж байгаа тэрбээр телевизийнхээ чадварлаг хөтлөгчдийн тоонд зүй ёсоор багтах болсон билээ.

Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглосон сэтгүүлч бүсгүй маань мэргэжилт нэгт Б.Чойжилсүрэнтэй сүй тавьсан ч хурим найрын сураг хараахан дуулгаагүй байгаа. Нэг хэсэг хайртай залуутайгаа хамт харийн оронд амьдрахаар шийдсэн ч, сурч боловсрох асуудалд нь бэрхшээл тулгарсан уу, яасан. Нэг л мэдэхэд эх орондоо эргээд ирчихсэн, хилийн дээс давахдаа “Тархи толгойгүй хүмүүс” хэмээн таагүй дүгнэлтээр мялааж байсан тэр л хүмүүстэйгээ хамтран ажиллаж эхэлсэн.

Тэрбээр өнөөдөр топ модель Э.Одгэрэлийг зад өмөөрч, үзэгч фэнүүдээ “загнаад” авчээ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Э.Одгэрэл ажиллах гэж буй талаарх мэдээлэл тарсны дараа ёстой л амтай болгон цуурсан. Үүнд нь эгдүүцсэн хөтлөгч Э.Уянга “За, та нар боль л доо… Энэ хүүхэн юу юм бэ, хэн юм бэ гээд л амаа урагдтал муулах юм! Яахав, угаасаа хэн нэгнийг муулж байж санаа сэтгэл нь уужуу явдаг ихэнх хүмүүст шинэ сэдэв гарч ирлээ. Гэхдээ байж бай л даа, эхлээд нэвтрүүлэг нь гараад, тэрийг нь үзчих л дээ. Тэгээд ярь! Хэл амандаа жаахан хамжааргатай бай, жудагтай бай л даа” хэмээн зэмлэх, сургамжлах хоёрын завсар өгүүлжээ.

С.Цахиур

www.zone.mn


Хөтлөгч Э.Уянга топ модель Э.Одгэрэлийг өмөөрч үзэгчдээ “загнав”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.