Эмэгтэй хүний дотоож жирийн хувцас биш

Аль нь чиний сонирхолд нийцэх вэ? Мөн алийг нь хэзээ өмсөхөд тохиромжтой вэ?

1. Шортон (Boyshorts)

7

Хэлбэрийн онцлог: Тэгш өнцөгтөд хамгийн дөхсөн хэлбэртэй дотоож. Эрчүүдийн шортон дотоожтой төстэй.
Давуу тал: Размер, материалаа зөв сонговол бензтэй ижилхэн үүргийг гүйцэтгэдэг мөртлөө илүү тухтай гэдгээрээ давуу талтай. Яг таарсан шортон дотоож нь бариу хувцас, юбкан дотроос ялгарч харагдахгүй.
Сул тал: Томдуулчихвал эршүүд харагдана.
Хэзээ өмсөх: Бариу юбка, даашинзны дотуур мөн чөлөөт хувцас өмсөх үедээ
Эрчүүд дуртай

2. “Эмээ” (Briefs)

Хэлбэрийн онцлог: Нуух ёстой бүхнийг нуудаг. Суудал өндөртэй, хамгийн “чухал” хэсэг нь өргөн.
Давуу тал: Биед маш эвтэйхэн, мөн дулаахан.
Сул тал: Тачаангуй мэдрэмж өгөх тал дээр маруухан. Мөн богино суудалтай өмд, юбканы дотуур өмсвөл үе үе цухуйж харагдах болно.
Хэзээ өмсөх: Сарын тэмдгийн үед, өвлийн улиралд, төрөлт болон мэс заслын дараа. Эсвэл тав тухыг нэгт тавьдаг хэн ч өмсөхөд тохиромжтой.

3. Таазны (Hipster)

Хэлбэрийн онцлог: Бүсэлхийнээс 6 см доош, таазан ясан дээр тогтдог загвар.
Давуу тал: Доор суудалтай учраас суухад санаандгүй байдлаар ил гарахгүй. Мөн лийрэн хэлбэртэй биеийг гайхалтай харагдуулдаг.
Сул тал: Размераа тааруулахгүй бол шувтрах гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх гэмтэй.
Хэзээ өмсөх: Доор суудалтай өмд, юбканы дотуур өмсөхөд тохиромжтой.

4. “Алиман” (Cheeky)

Хэлбэрийн онцлог: Ард, урд хоёр нь яг ижилхэн эсгүүртэй.
Давуу тал: Өмссөн хойно өгзөгний доорх алим шиг хэлбэрийг “цухуйлгаж” харагдуулдаг.
Сул тал: Өмсөж сураагүй хүнд байн байн ац руу орох гээд байгаа юм шиг санагдаж мэднэ.
Хэзээ өмсөх: Түүний өмнө бүхнээ харуулахгүйгээр, “доз” –ыг нь тааруулан өдөөхийг хүсвэл…
Эрчүүд дуртай

5. Бикини (Bikini)

Хэлбэрийн онцлог:Гуяны ухлаадас нь гүн, таазны хэсэг нарийхан, өгзөгний хэсэг гурвалжин. Гэхдээ алийг нь ч хэтрүүлээгүй. Битүү ч биш, задгай ч бус.
Давуу тал: Биед эвтэйхэн, тухтай мөртлөө галбирыг сайхан харагдуулах загвартай.
Сул тал: Байхгүй.
Хэзээ өмсөх: Ямар ч үед, ямар ч хувцасны дотуур өмсөх боломжтой. Бүсгүйчүүдийн хамгийн олныг цуглуулах ёстой загвар гэж хэлж болно.
Эрчүүд дуртай

6. Бенз (Thong)

Хэлбэрийн онцлог: Урд хэсгээрээ бикинитэй адил, гэхдээ өгзгийг халхалдаггүй.
Давуу тал: Дотуураа юу ч өмсөөгүй юм шиг цэвэрхэн, өөгүй харагдуулна. Мөн өгзгийг ил гаргаснаар ямар онцгой давуу тал авчрахыг нь дурдах шаардлагагүй биз.
Сул тал: “Өнөөх” өдрүүдэд тохиромжгүй.
Хэзээ өмсөх: Нейлон, полистер материалтай өмд, юбканы дотуур өмсөхөд дотоожны зааг харагдахгүй. Дасгалын ретуз, ажил хэрэгч брюкний дотуур янзтай.
Эрчүүд дуртай

7. Утсан (G-strings)

Хэлбэрийн онцлог: Урд хэсгийн жижиг гурвалжин хэсгээс бусад нь бараг л тэр чигтээ утас.
Давуу тал: Доогуураа нүцгэн яваа мэт сахилгагүй мэдрэмжийг төрүүлнэ.
Сул тал: Ажлын өдрүүдэд тохиромжгүй. Өөрийгөө халуухнаар мэдрээд анхаарал төвлөрөхгүй ч юм билүү?
Хэзээ өмсөх: Нэвт гэрэлтдэг торон даашинз, хэт нимгэн хувцасны дотуур. Эсвэл зүгээр л орон дээрээ, хайртынхаа дээр twerk хиймээр санагдвал өмсөж болно.

Эх сурвалж:www.Goolingoo.mn


Эмэгтэй хүний дотоож жирийн хувцас биш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex