МАЙОНЕЗААР БӨӨС УСТГАЖ БОЛДОГ ГЭЖ ХЭН МЭДЛЭЭ

-   Цавуу, модны давирхай, мазут зэрэг гарт наалдсан бол майонез түрхэж хэсэг хүлээгээд бүлээн усаар савандаж угаана

-   Тасалгааны цэцгийг өнгөлөг болгоно. Үүний тулд навчин дээр нимгэн түрхээд цаасан алчуураар арчиж авна. Ихэвчлэн цэцгийн дэлгүүрийн худалдагч нар энэ аргыг хэрэглэдэг.

-   Модон тавилга, гадаргуу дээр ус асгарч цайрсан үед толбон дээр майонез түрхээд цаасан алчуураар үр. Толбо арилтал үрэх хэрэгтэй.

-   Сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийн толгой бөөстөх нь элбэг. Хэрэв таны хүү, охинд ийм зүйл тохиолдвол толгойд нь аль болох ахиухан майонез нялаад хэдэн цаг хүлээ. Шимэгчид үхэх болно.

-   Майонез бол маш сайн ангижруулагч гэж та сонсч байсан биз ээ. Майонез дээр өндөг, уксус, ургамлын тос бага зэрэг нэмээд л ангижруулагч бэлэн болно.

-   Наранд түлэгдсэн үед тус болно. Хөргөгчинд байгаа хүйтэн майонезийг түлэгдсэн газар тавихад өвчин намдах бөгөөд майонез дээрээ бага зэрэг наранцэцгийн тос нэмээд асуудалтай газраа түрхэхэд арьсыг зөөлрүүлж, улмаар эдгэрэлтийг түргэтгэнэ.

-   Ханан дээр зурсан хүүхдийнхээ “уран бүтээлийг” арилгаж болно. Үүнийг маш амархан шийдэх зүйл бол майонез гэнэ.


МАЙОНЕЗААР БӨӨС УСТГАЖ БОЛДОГ ГЭЖ ХЭН МЭДЛЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.