Романтик загваруудыг хөгжилтэй элементүүдээр чимсэн Toi&Moi-н энэ зуны каталог улирлын хамгийн хорхой хүргэм трендүүдийг аль болох нарийвчлан шигтгэж өгснөөрөө онцлог болжээ. Шөвгөр үзүүртэй намхавтар, тод өнгөтэй өсгийтэй гутал, ташаан дээрээ дэрвэгэртэй майк, эрээн өмд, ацтек гурвалжин хээ зэргийг ашигласан энэ Lookbook 2012 оны зуны загварын жижигхэн нэвтэрхий толь шиг…