Эмэгтэйчүүд бид өдөр тутамдаа нүүрээ будах нь зайлшгүй хийх ёстой ажлуудын тэргүүн эгнээнд бичигддэг билээ. Иймдээ ч эмэгтэй хүн нүүрээ будаагүй үедээ хөөрхөн, нүүрээ будсан үедээ ихэмсэг харагддаг гэлцдэг. Харин бид үргэлж л хөөрхөн хэрнээ ихэмсэг харагдахыг хүсдэг боловч хайран сайхан арьсанд маань будагнууд минь жигд удаан тогтож өгөхгүй хайш яйш халтардаж орхидог билээ. Иймд цаг тутам цэмцгэр будагтай хөөрхөн харагдах хэдэн аргуудыг танд хүргэж байна.
– Косметик будаг хэрэглэхийн өмнө нүүрэндээ 5 мин орчим чангаруулах үйлчилгээтэй маск /жишээ нь: хүн орхоодой эсвэл коллагентай/ тавь
– Косметик будалтыг удаан байлгахын тулд саванд хийсэн эрдэстэй усаар шүрших
– Крем пудр тавьсаны дараа сальфетка эсвэл нусны алчуур авч 20 см-н зайнаас шүрших. Дараа нь алчуураа нүүрэндээ хөнгөн тавьна.
– Хэрэв та тослог арьстай бол энгэсэг тавьсаны дараа эрдэстэй усыг шууд нүүрлүүгээ шүршиж болно. Ингэх нь нүүрний гялтганалыг бууруулж, нүх сүвийг агшаахад тустай
– Нүүрээ будахын өмнө зовхиндоо пудр тавих шаардлагатай.ингэвэл зовхины тень жигд түрхэгдэж сормуусны будаг илүү өтгөн харагдах болно ингэснээр таны нүүр будалт илүү удаан байх бөгөөд таны нүүрны арьс үргэлж залуу сайхан хэвээрээ байх болно. Мөн та нүүрээ будахдаа байгалийн гаралтай тос болон байнгад байглын гаралтай тосыг хэрэглэвэл нүүрний арьсанд зохимжтой байдаг байна.
Тоос шороо ихтэй өдөр нүүрээ будах хэрэггүй
Нүүрний арьс гадаад орчны бүхий л нөлөөнд автаж цаг уурын нөхцлөөс болж хувирдаг. Өнөөгийн экологийн тэнцвэр алдагдаж, орчин бохирдсон нөхцөлд нүүрний арьсыг арчлах арга хэлбэр ч өөрчлөгдөх нь зүй. Тоос шороо суусан, бохирдсон арьсны цусны эргэлт хямарч барзайж, зэгэл саарал өнгөтэй болно. Иймд арьсыг арчлахад орчны нөхцөл байдлыг харгалзаарай. Тоос шороо хийссэн өдөр нүүрэндээ тос, пудр зузаан тавих нь тохиромжгүй. Эдгээр нь холилдоод сайхан бус харагдуулах төдийгүй арьсыг сүйтгэнэ. Тиймээс хуйсганасан, эвгүй өдөр нүүрэндээ тос, пудр түрхэх хэрэггүй. Нүүрээ арчилж цэвэрлэхэд ч хялбар болно.
Хэрэв нүүрний арьс хөлөрдөг бол зүссэн нимбэг буюу шинэхэн өргөст хэмхээр өдөрт хэд хэдэн удаа түрхвэл ашигтай. Царс, уд модны холтсоор ханд бэлтгэж, хоолны халбагаар нэг цуу нэмээд 1:10-ын харьцаатай усаар шингэлж хэрэглэж болох бөгөөд өглөөд угаана. Нүүр угаах ус давсны хэт их хольцгүй, зөөлөн, цэвэр байх ёстой. Усанд бага зэргийн сода хийж зөөлрүүлж болно. Хатуу усаар угаасны дараа арьс хуурайшиж, хатуурч, цочирч, гуужиж болно. Гоо засалд хэт халуун, хүйтэн усыг ашиглаж болохгүй. Халуун усаар удаан хугацаагаар угаахад арьс хуурайшиж үхмэл болж, тослог, цус нь багасаж, гуужиж эхэлдэг. Иймээс нүүрээ бүлээн, тасалгааны температурын усаар угаах хэрэгтэй.
Будахдаа гэрлээ зөв сонго
Ихэнх монгол эмэгтэйчүүд яарсан эсвэл ядарснаас болоод гадна төрхөө арчлахад цаг нэг их зарцуулдаггүй, гэсэн атлаа өөрийн гоо сайхнаас хумсалсан цагаа гэрээ цэвэрлэх, хоол хийхэд зориулдаг. За яахав, гимнастик дасгал хийх, гоо сайхны салон хэсэх завгүй байж болно, гэхдээ уруулаа будах, ядаж 7 хоногт нэг удаа нүүрэндээ маск тавих зав заавал гаргаж бай. Зарим нэг хүүхэн /угаалгын өрөөнөөс/ усанд ороод гарахдаа ч будаг шунхгүй байж чаддаггүй. Өглөө ажлаас хоцорчих гээд сандарч байхдаа заримдаа бид нэг нүдээ илүү тод будах, үгүй бол уруулын будгаа эрүүндээ наачихсан ажил дээрээ ирдэг. Хамт ажиллагсдын хэн нэг нь хэлсний дараа л анзаардаг. Тэгээд ч яв ягаан хацар, номин хөх өнгийн зовхи өдөр ажил дээр онцгүй харагддаг. Ер нь францчууд “Будаагүй юм шиг харагдахаар буд” гэсэн алтан дүрмийг баримталдаг. Нүүрээ будаж байхад гэрэл маш их үүрэгтэй. Шууд таазнаас туссан хурц гэрэл нүүрний батга зэргийг нуудаг тул тохиромжгүй, доороос гэрэл тусган будах бас онцгүй, нүүрэн дээр сүүдэр тусаад байдаг. Хамгийн тохиромжтой гэрэл бол таны унтлагын эсвэл угаалгын өрөөний толины хоёр талд 25 В гэрэл байрлуулах явдал. Ийм зөөлөн гэрэл таны нүүрний бүх өө сэв болон давуу талыг тодруулан харуулна. Мөн чийдэнгийн гэрэл галоген эсвэл бүдэг байвал зохимжтой, учир нь дараа нарны гэрэлд хэт будсан мэт харагдахгүй сайн талтай.
Мөн та бүхэнд хэрхэн хялбар бөгөөл хурдан натурал төрхийг бий болгох будалтыг сонирхуулж байна.
А.Хатангоо