Биеэ эрүүлжүүлж турахыг хүсвэл тарагтай гурвалжин будаа бэлдэж идээрэй. Амттай төдийгүй тослоггүй, шингэц сайтай тул үдэш орой ч идэж болно. Түүнчлэн зарим судалгаагаар элэг, цөс болон үе мөчний үрэвсэл, цус багадалтад сайн гэж гарчээ.
1 порцийн орц:
– тараг 1 стакан (1%)
– гурвалжин будаа 2-3 хоолны халбага
Бэлдэх арга:
Үдэш орой гурвалжин будааг угааж, дээр нь час халуун ус хийнэ. Дараа нь усаа асгаж, тараг нэмээрэй. Ингээд хөргөгчинд хийгээд унт. Өглөө тарагтай будаагаа идээд ажилдаа яваарай.
Хэрэв ийм будааг өглөө бэлдсэн бол 6-8 цагийн дараа идэж болно. Тарагтай гурвалжин будаа идсэнээс хойш дор хаяж 2 цаг болсны дараа юм идээрэй. Харин 1 цагийн дараагаас ус ууж болно.