Колумбын нэрт дуучин Шакира Испанийн шигшээ багийн хөлбөмбөгч Херард Пикегийн хүүхдийг тээж буйгаа мэдэгджээ. Тэрбээр одоогоор хоёр сартай жирэмсэн бөгөөд эмч нар 2013 оны эхний сард Шакираг анхныхаа хүүхдийг өлгийдөн авна гэсэн мэдээллийг өгсөн байна. Шакира өөрөөсөө арав дүү Пикетэй 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнөхөн танилцсан байна. Харин Пике хөлбөмбөгийн Европын аваргад оролцож буй бөгөөд баярт мэдээг дуулаад удаагүй байгаа ажээ.