Анжелина Жоли, Брэд Питт нар хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр үзэл бодол зөрөлдөн салж байгаа гэх хэдий ч шар мэдээний сэтгүүлчдийн цуурч буйгаар, тэдний салалтын гол хэргийн эзэн нь францын жүжигчин бүсгүй Марион Коттийяр гэлцээд байгаа. Харин одоо түүнийг Брэд Питт-ийн хүүхдийг тээж байгаа талаар мэдээлж байна.
Daily Mail-д мэдээлснээр, Коттийяр 12-р сард төрөх ёстой гэнэ. Жоли, Питт нар салж байгаад их харамсаж буйгаа уг жүжигчин бүсгүй илэрхийлсэн аж. Тэрээр энэ оны 11-р сард дэлгэцнээ гарах “Холбоотнууд” кинонд Питт-тэй хамт тоглосон билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN