Овортой харагдуулдаг үс засалтын 10 алдаа

3503

Зарим хүмүүсийн насыг сонсоод – Ямар овортой юм бэ? гэж уулга алдмаар байдаг уу? Эсвэл чамайг хэн нэгэн наснаасаа хөгшин харагддаг гэж хэлсэн юм биш биз? Тэгвэл үс засалтаа нэг өөрчлөөд үзээрэй.

Тайралт 

Нүүрний хэлбэртээ таарсан зөв үс засалтыг заавал олоорой. Мэдээж мэргэжлийн сайн үсчин чамд туслах нь гарцаагүй.

Үсний өнгө 

Хэт бараан үс зарим хүнийг оворжуу, ширүүн харагдуулдаг. Чи арьсныхаа өнгөнд тохирсон, чиний царайг гэрэлтүүлж харагдуулах өнгөө олоорой.

Үсний урт 

Богино үсний засалт урт үсийг бодвол залуу, дэгжин, цоглог харагдуулдаг. Ихэнх хүмүүст хамгийн сайн тохирдог үсний урт бол шанаа давсан урт байдаг.

Шулуун уу? Долгионтсон уу? 

Үхэрт долоолгочихсон юм шиг гэж хүмүүс ярьдаг даа. Яг тийм шулуун үс хүнийг сүргүй харагдуулах нь элбэг. Тиймээс хэт буржгар биш бага зэрэг хөвсгөр, долгионтсон үс чамайг залуу харагдуулна гэдэгт итгээрэй.

Чолк 

Тийм ээ, чолк зарим хүнд зохидоггүй гэдэг ч духныхаа үрчлээсийг нуухад хамгийн шилдэг туслагч болно шүү.

Хуваалт

Үсээ голоороо хуваах нь бас л овор нэмдэг аж. Чи хэрвээ залуу харагдахыг хүсч байгаа бол үсээ голоор нь хувааж засахаас татгалзаад, бага зэрэг долгион оруулж өгөөрэй.

Энгийн боолт

Алив ээ, хонгор минь. Үсээ зүгээр л боочиж байгаа юм уу? энэ нь чамайг 5 насаар овортой харагдуулахад чинь л тусална шүү. Өөрт тохирох үсний засалтаа заавал олоорой

Нэг л хэвийн засалт

Арга хэмжээнд, гэртээ, ажилдаа, найзынхаа төрсөн өдөрт явахад хүртэл үс чинь нэг хэвийн засалттай, боолттой хэвээр л байна уу? Тэгвэл яг одооноос эхэлж, өөрчил.

Эх сурвалж: http://fashion.everyday.mn/content/read/79960.htm


Овортой харагдуулдаг үс засалтын 10 алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.