Загварын тайзнаа өөрийн жимийг нэгэнтээ гаргасан Кендалл Женнер балетийн ертөнцийнхөнд шүүмжлүүлэв.
Тэрбээр “Vogue” сэтгүүлийн зураг авалтанд оролцохдоо балетчний дүрийг бүтээсэн юм. Загвар өмсөгч гэдэг тухайн бүтээгдэхүүнийг олонд харуулахын тулд маш их судалж, хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Харин энэ удаад Ким Кардашианы дүү олны зүгээс хатуухан шүүмжлэлтэй тулгарсан байна.
Балетын хувцас, гутал сэлтийг өмссөн Кендалл үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байвч, өөрт таарсан дүрээ даанч “амилуулж” чадаагүй аж. Түүнийг балетын гутал өмсөөд ямар болхи харагдаж байгааг хэлэх хүн олон байлаа. Кендалл балетын урлагийг сэтгэл зүрхээрээ мэдрэх хэрэгтэй, балетын гутлыг чам шиг ингэж өмсдөггүй юм зэргээр хүмүүс цахим ертөнцөд Кендаллд хандан сэтгэгдлээ илгээжээ.
Хамгийн их шүүмжлүүлж байгаа нь хөлтэйгөө огтхон ч ажиллаж чадаагүй гэх байлаа. Хөл нь маш сул, ямар ч идэвхи байхгүй, балетчдийн хөдөлмөрийг үнэлсэнгүй, жинхэнэ балетчний хөл ийм байдаг юм гээд зургийг нь тавьжээ.