Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям гэр бүлийнхээ хамтаар Канад улсад төрийн айлчлал хийжээ. Тэрээр гэргий Кейт Миддлтон болон ханхүү Жорж Александр Луи, бяцхан гүнж Шорлатте Элизабет Дианаг дагуулан ирсэн нь олны анхаарлыг ихэд татсан байна.
Энэхүү айлчлал нь Диана гүнжийн анхны айлчлал бөгөөд гүнжийн ах Жорж 10 сартай байхдаа анхны айлчлалаа хийж байсан билээ. Ханхүүгийн гэр бүлийг тус улсын Ерөнхий сайд Жастин Трудо гэргий Софиягийн хамтаар угтаж авсан байна.
Ингээд энэхүү айлчлалын гэрэл зургийг хүргэе.
Эх сурвалж: www.dailymail.co.uk