Өөрийн биедээ сэтгэл хангалуун байгаадаа бус харин зургаа Фейсбүүк, Твиттерээр дамжуулан олон хүнд үзүүлэх учраас хүн бүр л зураг дээр гоё харагдахыг хүсдэг. Ингээд зурган дээр яаж туранхай харагдах аргыг зааж өгье.
1. Камераа дээшээ байрлуул.
Зураг дээр туранхай харагдах хамгийн энгийн арга нь камераа дээш байрлуулах. Гэхдээ камераа хэт өндөрт байрлуулах шаардлагагүй. Толгойноосоо яльгүй дээш байрлуулахад л хангалттай. Хүзүүгээ бага зэрэг сунгасан байдлаар харагдах өнцөгтөө тохируул. Энэ нь таныг улам туранхай харагдахад тусална.
2. Толгойн байрлал
Толгойгоо яаж байрлуулах нь зурган дээр ямар харагдахад ихээхэн нөлөөлдөг. Та толгойгоо хэт налах, эсвэл эрүүгээ өргөх хэрэггүй, Ингэснээр эрүүг тань өргөн болгож, нүүрийг улам махлаг харагдуулдаг. Харин толгойгоо урагш байрлуулах нь давхар эрүүтэй хүнийг ч илүү туранхай харагдуулдаг байна.
3. Биеэ эргүүл
Биеийн байрлал нь фото зурганд хэрхэн харагдахад их нөлөөтэй. Нуруугаа цэхлэн, мөрөө тэгшилж, биеэ бага зэрэг эргүүлэх нь туранхай харагдах хамгийн зөв байрлал. Мөн нэг хөлөө нөгөө дээрээ ачин, хөлийн үзүүрээ камерын зүг харуулж, биеийн жингээ нөгөө хөл дээрээ төвөлрүүлж болно. Зураг дээр бие бага зэрэг мушгих, эргүүлэх байдлаар харуулах нь туранхай харагдахад нөлөөтэй гэнэ.
4. Гэдсээ тат
Зураг дээр унжсан гэдэстэй гарахыг хэн хүсэхэв. Гэхдээ хэт амьсгаагаа түгжвэл энэ нь зурган дээр анзаарагдах учраас гэдсээ бага зэрэг татах хэрэгтэй.
5. Гарын байрлал
Гараа хэрхэн байрлуулах нь зурагт их нөлөөтэй. Ташаагаа тулан зогсох, гараа биеэсээ бага зэрэг зайтай байрлуулах нь гарыг тарган харагдуулахаас сэргийлдэг.
6. Хар өнгийн хувцас өмс
Биеийн байрлалаас гадна, өмссөн хувцас хүртэл зурган дээр тарган туранхай харагдахад нөлөөтэй. Хэт бариу хувцас, хэт нэвсгэр хувцас өмсөхгүй байвал зүгээр. Хамгийн найдвартай арга нь хар өнгийн хувцас өмсөх.
7. Үсний засалт
Тухайн өдөр зураг авхуулна гэж урьдчилан мэдэж байгаа бол, үс засалтаа бодолцох нь зүйтэй. Таны нүүрний хэлбэрээс хамаараад үсээ ардаа боох, эсвэл задгай тавих нь нүүрийг өргөн эсвэл шөвгөр харагдуулахад нөлөөлдөг.
Зурган дээр сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Тиймээс зураг авхуулах үедээ эдгээр зөвлөгөөг санаж явахад илүүдэхгүй биз ээ.