Америкийн реалити телевизийн од, сайхан бүсгүй Ким Кардашианд бусдаас нууц хаах зүйл байдаггүй гэж хүмүүс ярьдаг. Гэвч 31 настай бүсгүй саяхан Опрагийн шоунд оролцохдоо нэгэн нууцаа дэлгэсэн гэнэ. Илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцсан нэвтрүүлэгт Ким Кардашиан 14 настайдаа анх жирэмснээс хамгаалах эм хэрэглэх зөвшөөрөл ээжээсээ авсан хэмээн ярьжээ. Ким Кардашиан болон түүний эгч дүүсийг хувийн амьдралаараа шоу хийдэг гэж олон хүмүүс шүүмжилдэг боловч тэд телевизийн реалити шоунаас сая сая ам.доллар зүгээр авч, итгэхийн аргагүй тансаг амьдардаг билээ. Тэрбээр Опратай ярилцахдаа түүний секс бичлэг шуугиан дэгдээж, амжилтын эхийг тавьсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ким онгон биеэ найз залуудаа зориулсан бөгөөд тэр үед ердөө 15 настай байжээ. Одоогоос таван жилийн өмнө түүний секс бичлэг интернэтээр цацагдсан нь шуугиан дэгдээж, телевизийн продюсерүүд түүнд реалити шоунд оролцох санал тавьж эхэлсэн билээ. Тэр үед Ким рэппер Рэй Житэй үерхдэг байсан аж. Рэй Жи, Ким нарын секс бичлэг интернэтээр цацагдсаны дараа Ким “Vivid Entertainment”-ыг шүүхэд өгч, таван сая ам.доллар салгасан гэдэг. Ким Кардашиан 2011 онд NBA-ын тоглогч Кристэй тансаг хурим хийсэн боловч 72 хоногийн дараа салах өргөдлөө өгсөн билээ. Реалити шоуны од Ким кино найруулагч, дизайнер Кени Весттэй учир ургуулсан бөгөөд шинэхэн амрагтайгаа тансаг ламборжини машинаар зугаалах болсон гэнэ лээ.
Emegtaichuud